Dark Light
Нийгэм | 2026-06-02

Б.ТЭЛМҮҮНИЙГ “ЭРДЭНЭС ОЮУ ТОЛГОЙ” ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР ТОМИЛЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
“Эрдэнэс Монгол” ХХК-иас стратегийн ач холбогдол бүхий Оюу Толгойн зэс-алтны ордын төслийг хэрэгжүүлэгч “Оюу Толгой” ХХК-ийн Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувийн хувьцаа эзэмшигчийн чиг үүргийг хэрэгжүүлэгч, төрийн өмчит, “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтыг олон нийтэд нээлттэйгээр зарлаж, хууль тогтоомжийн хүрээнд ил тод, өрсөлдөөнт зарчмаар зохион байгуулсан.
 
Тус сонгон шалгаруулалтын үр дүн үндэслэн  оролцогчдоос хамгийн өндөр үнэлгээ авсан Б.Тэлмүүнийг “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилж тэрээр үүрэгт ажлаа хүлээн авлаа. 
 
Б.Тэлмүүн нь Монгол Улсын Их Сургууль, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль болон АНУ-ын Корнеллийн их сургуулийг төгссөн. Тэрээр олон улсын эдийн засаг, санхүүгийн удирдлагын чиглэлээр бакалавр, олон улсын эрх зүй болон нийтийн удирдлагын чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан бөгөөд эдийн засаг, төсөв, татвар, санхүүгийн удирдлага, компанийн засаглалын чиглэлээр мэргэшсэн.Мөн Их Британийн Оксфордын их сургууль, АНУ-ын Дюкийн их сургууль, Австралийн Сидней болон Гриффитийн их сургуулиудад мэргэжил дээшлүүлсэн.
 
Түүний хувьд 2010–2026 онд Сангийн яаманд мэргэжилтэн, хэлтсийн дарга, газрын дарга зэрэг удирдах албан тушаал эрхэлж ажилласан бөгөөд Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий  “Оюу Толгой”, “Орано” зэрэг төслүүдийн санхүү, татварын хэлэлцээнүүдэд голлох үүрэгтэйгээр оролцож ирсэн туршлагатай. Мөн “Эрдэнэс Монгол” ХХК болон “Төрийн банк” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж, төрийн өмчит компанийн засаглал, стратегийн удирдлагын чиглэлээр  туршлага хуримтлуулсан.
 
Шинээр томилогдсон Гүйцэтгэх захирал Б.Тэлмүүн нь “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлж, төрийн эзэмшлийн эрх ашгийг хамгаалах, Оюу Толгой төслийн хэрэгжилтэд тавих хяналт, төслөөс Монгол Улсын хүртэх эдийн засаг, санхүүгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, төрийн өмчийн төлөөллийн үр нөлөөг дээшлүүлэх, стратегийн ач холбогдол бүхий төслүүдийн хэрэгжилтийг үр дүнтэй зохион байгуулах, ил тод байдал, засаглалыг бэхжүүлэх чиглэлээр баг хамт олонтойгоо хамтран ажиллах юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10