Dark Light
Нийгэм | 2026-06-02

АЖЛЫН ХЭСЭГ “ХҮЙ ДОЛОО ХУДАГ”-Т АЖИЛЛАЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Шадар сайд Н.Номтойбаяраар ахлуулсан “Дэлхийн адууны өдөр”-ийг зохион байгуулах ажлын хэсэг өнөөдөр /2026.06.02/ “Хүй долоо худаг”-т ажиллаж, арга хэмжээний бэлтгэл ажлын явцтай танилцан зохион байгуулалтын төлөвлөлтийг газар дээр нь нарийвчлан тохиролцлоо.

Ажлын хэсгийнхэн адууны парадын маршрут, гадаад дотоодын зочид төлөөлөгчид, үзэгч, наадамчдыг хүлээн авах хэсэг, үзвэр үйлчилгээний хэсэг, олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудын ажиллах орчин, иргэдийн отоглох буудаллах хэсгүүдийн байршлыг эцэслэн тогтлоо.

Мөн арга хэмжээг зохион байгуулахтай холбоотой эрчим хүчний хангамж, инженерийн дэд бүтэц, тохижилт, шинэчлэлтийн ажлуудын төлөвлөлтийг хэлэлцэж, иргэд олон нийтийн тав тух, аюулгүй байдлыг бүрэн хангах чиглэлээр холбогдох үүрэг даалгавруудыг өглөө. 

Шадар сайд “Дэлхий адууны өдөр” нь Монголын адууны соёл, өв уламжлал, нүүдлийн иргэншлийн үнэт өвийг дэлхий нийтэд сурталчлан таниулах ач холбогдолтой арга хэмжээ болох тул бэлтгэл ажлыг өндөр зохион байгуулалттай, чанартай хэрэгжүүлэхийг үүрэг болголоо.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10