Эрүүл мэндийн сайд Э.Батшугар эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, ажилтнуудын сахилга, хариуцлагыг сайжруулах чиглэлээр албан даалгавар гаргалаа.
Тус албан даалгавраар эрүүл мэндийн байгууллагуудын ёс зүй, харилцаа хандлагыг сайжруулах, иргэн төвтэй тусламж үйлчилгээг төлөвшүүлэх, яаралтай тусламжийг харьяалал харгалзахгүй үзүүлэх, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настанд ээлтэй үйлчилгээний орчныг бүрдүүлэхийг үүрэг болголоо.
Мөн эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлын тогтолцоог бэхжүүлэх, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах, эмнэлгийн дотоод болон гадаад орчны эрсдэлийг бууруулах, “Эрүүл мэндийн үйлчилгээнд тавих шаардлага” MNS 7014:2023 стандартын хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр тусгав.
Албан даалгаврын хэрэгжилтэд бүх шатны эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд тогтмол хяналт тавьж, хэрэгжилтийн тайланг улирал тутам Эрүүл мэндийн яаманд хүргүүлж ажиллах юм.
АДМИН








Нийгэм






