Dark Light
Нийгэм | 2026-06-02

“ХУУРАМЧ СУГАЛАА” ЗОХИОН БАЙГУУЛДАГ БҮЛЭГ ЭТГЭЭДИЙГ ОЛЖ ТОГТООЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Орон сууц, тээврийн хэрэгслийн “Хуурамч сугалаа” зохион байгуулж, иргэдийг залилдаг бүлэг этгээдийг олж тогтоолоо. Иргэд цахим орчинд зохион байгуулагдаж буй эд мөнгөний хонжворт сугалаанд оролцож орон сууц, тээврийн хэрэгсэл, гар утас, бэлэн мөнгө зэргийн азтан болно хэмээн их хэмжээний сугалааг худалдан авдаг. Тодруулбал: Нэр бүхийн цахим хуудсаар дамжуулан иргэн А нарын урьдаас зураг дүрс бичлэгийг нь авч бэлтгэсэн бусдын эзэмшлийн нэг орон сууц, 4 тээврийн хэрэгслийг зохиомол байдлаар цахим орчинд хонжворт сугалаа зохион байгуулж сугалаанд оролцсон нийт 28.500 иргэнийг залилсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Холбогдох мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. 
 
Мөрдөн шалгах албаны залилах гэмт хэрэгтэй тэмцэх газраас холбогдох байгууллагуудтай хамтран энэ төрлийн хонжворт сугалааны үйл ажиллагаа эрхэлдэг 30 гаруй иргэн аж ахуй нэгжид хяналт шалгалтын ажлын зохион байгуулж байна. 
 
Уг шалгалтын явцад хонжворт шалгарсан азтаны автомашин, орон сууц зэрэг хонжворыг өгдөггүй, сугалааны азтаныг урьдаас төлөвлөсөн хүнийг шалгаруулж зохиомол нөхцөл байдлыг бий болгон хууль бусаар сугалаа зохион байгуулж иргэдийг залилдаг бүлэг этгээдүүдийн хууль бус үйл ажиллагааг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. 
 
Иймд иргэд та бүхэн энэ төрлийн сугалаанд оролцохдоо тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж эсэхийг сайтар нягталж анхаарал болгоомжтой байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10