Dark Light
Нийгэм | 2026-06-02

САН ФРАНЦИСКОД СУУХ ЕРӨНХИЙ КОНСУЛ Ж.СОЁЛМААД КОНСУЛЫН ПАТЕНТ ГАРДУУЛАВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2026 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсын Сан Франциско хотод суух Ерөнхий консул Ж.Соёлмаад Консулын патентыг нь гардуулав.
Консулын патентыг гардуулах үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Сан Франциско Ерөнхий консулын газрын тойрогт оршин суугаа иргэддээ төрийн үйлчилгээг чанартай, түргэн шуурхай үзүүлэх ёстойг онцолж, ажлын амжилт хүсэв.
Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа ЕКГ-ын консулын тойрогт Аризона, Айдахо, Вашингтон, Вайоминг, Калифорни, Колорадо, Монтана, Невада, Нью Мексик, Орегон, Оклахома, Техас, Юта, Аласка, болон Хавай мужууд хамаарагддаг болно.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10