БИЛГИЙН ТООЛЛЫН 17 /2026.07.02/ ПҮРЭВ ГАРАГ
ЗУНЫ ДУНД ХӨХ МОРЬ САРЫН ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ УЛААГЧИН ҮХЭР ӨДӨР
- Үс засуулбал: Өнгө зүс доройтно
- Наран ургах, шингэх: 04.58-20.55
- Барилдлага: Үл тохирох
- Шүтэн барилдлага: Нэр өнгө
- Суудал: Шороо
Аргын тооллын 7 сарын 2, Бархасбадь гараг. Билгийн тооллын 17, Яруу эгшигт одтой, улаагчин үхэр өдөр. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба луу, хонь, нохой, үхэр жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
АДМИН





Нийгэм






