Dark Light
Нийгэм | 2026-07-01

АРСЛАН: АМЖИЛТ ОЙРХОН БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2026 оны долоодугаар сарын 02-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Энэ өдөр од эрхэс холимог чиг хандлагыг илгээх тул уйтгарлах зав гарахгүй бололтой. Өөрийн байр суурийг эзлэхийг хүсэж байгаа ажилдаа шийдвэр гаргах хэрэгтэй болно. Мөн материаллаг байдлаа сайжруулах асуудал тулгарах бололтой. Санхүүгийнхээ байдлыг сайжруулахын тулд тодорхойгүй нөхцөл байдлыг тооцох хэрэгтэй болно. Бодит байдалд юу хийж болохыг тайван бодож үз. Харин хууль бус зүйл сэдэж, буруу хүмүүст уруу татагдаж болохгүй.

Үхэр: Таны өөрийгөө хэт дөвийлгөх зангаас болж ойрын хүрээлэлд ан цав гарч магадгүй. Таныг сэтгэл зүйн хувьд ч ахиц дэвшил болохын хувьд ч дэмждэг харилцааг сайн хамгаалах хэрэгтэй. Дотоод сэтгэлээ тайван байлгаж бусдын үгийг сайн сонс. Энэ үед үнэнч шударга байдал амьдралын чухал хэсэг байна. Төлөвлөгдөөгүй зарлага, гарлага ихтэй арга хэмжээнүүдийг хязгаарлах хэрэгтэй тул аливааг хийхдээ зөв эсэхийг нь зөн совиндоо тунгаах хэрэгтэй.

Ихэр: Тодорхой бус байдлаас болж тэнцвэргүй харилцаанд орох бололтой. Бусдын үйлдэл бүрд сэтгэл хөдлөлөө ил гаргах магадлалтай. Тиймээс өөрийгөө тайван байлгаж, бүх зүйлд санаа зовох хэрэггүй. Сэтгэл хангалуун бус үедээ бусад хүмүүсийг өөрийн зоргоор байлгах гэж бүү хичээ. Ойлгомжгүй төвөгтэй ааш таныг зовоож магадгүй. Иймээс ганцаараа ажиллавал илүү үр дүнтэй байх болно. 

Мэлхий: Өнөөдөр завгүй өнгөрөх болно. Гэсэн ч аль болох сэтгэл санаагаа тайван байлгаж амрах хэрэгтэй. Санхүүгийн хувьд сайнгүй үе тул хэрэгцээгээ багасгаж, үнэтэй юм бүү худалдан ав. Томоохон зарлага гаргах шийдвэр бүү гарга. Бие сулрах магадлалтай тул эрүүл мэндээ бүхнээс илүү анхаар. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг зөвлөж байна. 

Арслан: Хамт олонтойгоо сайн ойлголцох ажилд тодорхой цагаа зориул. Өнөөдөр найз нөхөдтэйгөө ойрхон бай. Үүний үр дүнд бүтээмж өндөр байна. Зөв бодолтой, сайхан сэтгэлтэй найзууд таныг урам зоригоор тэтгэх болно. Энэ өдөр давуу талаа сайн ашиглах хэрэгтэй. Амжилт ойрхон байна. Ажил төрлөө нэр төртэй хийж тулгарсан хүндрэлүүдийг даван туул. Ажилд сайнаар нөлөөлөх шинэ танилуудтай болно. 

Охин: Хувийн ур чадвараа голж магадгүй. Бусад хүмүүстэй хамтрах нь танд илүү аюулгүй санагдана. Ийм үед идэвхтэй эрэл хайгуулч байж аливаа зүйлийн учир шалтгааныг олж чадвал амжилт ирнэ. Хэрэв бусдын илэрхийлэн гаргасан олон санаанаас сайн анзаарч чадвал том боломж гарах болно. Тогтворгүй байх тул сэтгэл хөдлөлдөө хөтлөгдөн гэрээ тохиролцоогоо зөрчихөөс болгоомжил. Энэ үед хамтарч ажиллахад найдваргүй гэсэн нэр зүүж мэднэ.

Жинлүүр: Өөрийн тооцоолсон замыг сонгох нь дэвшил авч ирэх болно. Гэхдээ энэ удаа бусад хүмүүсийн зөвлөгөө ч танд их тус болно. Та өөрийн ярьснаас илүүтэйгээр сонссон мэдсэн зүйлээрээ ихийг хийж бүтээж чадна. Ажил хэргээ гүйцэтгэх үед будилаан үүсгэж болзошгүй хүнтэй болгоомжтой харьц. Урьдын алдаа давтан гаргахаас сэргийл. 

Хилэнц: Амжилт гаргах боломжтой, цагийг үр ашигтай зохицуулах төлөвлөгөө байгаа бол эргэлзэх хэрэггүй. Хэрэгцээтэй бол бусдаас тусламж асуу. Шинэ харилцаа холбоо танд зөв ойлголт өгнө. Олон нийтийн арга хэмжээнд оролцох болон бусадтай харилцах боломж өндөр байна. Чухал ажлыг боловсруулан цэгцлэхэд тохиромжтой цаг. Харин зарим ажлыг онц шалтгаангүй хойшлуулах нь таныг зорилгоо биелүүлэхээс ухрааж магадгүй.

Нум: Өдрийн хандлагыг зөв ашиглах хэрэгтэй. Ажлаа дуусгахын тулд юу хийх ёстойгоо сайн мэдэж байгаа хүний үгийг сонсож чадвал зөв шийдвэр гаргана. Удирдах албан тушаалтантайгаа хир холбоотой ажиллаж байгаагаас тань үр бүтээл хамаарах болно. Ямар ч нөхцөлд орсон тэдэнтэй тэвчээртэй харьцах нь зүйтэй.

Матар: Тодорхойгүй байдал ноёлох болно. Хэцүү даалгавар биелүүлэх, урт хугацааны зорилгоо хэрэгжүүлэх зэргээс хамаарч бүх зүйл өөрчлөгдөх болно. Удаан урагшилж байгаа төсөл таныг зовоож, тавих найдвар багасна. Цагийг нь тулгасан ажил хүндрэлтэй тулгарч магадгүй. Урам зоригоо сэргээх арга хэмжээ ав. Хамт ажиллагсадтайгаа эв найртай байх нь халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэх болно.

Хумх: Өнөөдөр олон үйл явдал тохиолдох хэдий ч бусдын асуудалд орооцолдох хэрэггүй. Та хийж байгаа үйлдлээ дотоод зүрх сэтгэлээрээ мэдрэх хэрэгтэй болно. Энэ өдөр өөрийн дуртай ажилд цагийг зориулах бололтой. Та бусдын анхаарлын төвд хэчнээн хүссэн ч байнга байгаад байж чадахгүй. Заавал олны анхааралд өртөх гэж зорих нь тийм ч зөв үйлдэл биш. Зүгээр л үнэнч шударга замаар явж чадвал аяндаа амьдралаа цэцэглүүлж чадна.

Загас: Мэдрэмтгий хандлага давамгайлах тул бодсон үгээ ил гаргахдаа болгоомжтой байх хэрэгтэй. Тайван байж, аливаад бодитоор хандахгүй бол санал зөрөлдөөн үүсэж болох магадлалтай. Үг болон үйл хөдлөлдөө болгоомжтой бай. Өнөөдөр хардалтаас болж хосуудын харьцаанд хүндрэл үүснэ. Түр зуурын зөрчил ч харилцааг хөргөхөд хүргэж болзошгүй. Эрүүл мэндээ мартаж болохгүй. Ужиг өвчин сэдэрч болзошгүй байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16