Dark Light
Нийгэм | 2026-07-22

ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧДЫГ ИЖ БҮРЭН ХУВЦАС ХЭРЭГСЛЭЭР ХАНГАЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Баян-Өндөр сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс Орхон аймгийн Цагдаагийн газрын олон нийтийн цагдаагийн 40 алба хаагчид стандартын шаардлага хангасан иж бүрэн хувцас, шаардлагатай хэрэгслийг гардуулан өглөө.

Үүнд хээрийн хувцас, таних тэмдэг, зуны малгай, ноосон малгай, малгайн тэмдэг, мөрдөс, гэрэлтүүлэгчтэй өвлийн хантааз зэрэг үүрэг гүйцэтгэхэд шаардлагатай иж бүрэн хэрэглэлийг хүлээлгэн өгсөн юм.

Энэхүү дэмжлэг нь Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг угтан иргэдэд олон нийтийн цагдааг танигдахуйц, нэгдсэн стандарт бүхий хувцастайгаар үүрэг гүйцэтгүүлэх, иргэдэд түргэн шуурхай тусламж, зөвлөгөө, мэдээлэл хүргэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилготой юм гэж Орхон аймгийн цагдаагийн газраас мэдээллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16