Dark Light
Нийгэм | 2026-09-25

"АВТОМАШИНГҮЙ ӨДӨР"-ӨӨР ХЯЗГААРЛАЛТЫН БҮСЭЭС МАШИН ГАРГАХ БОЛОМЖГҮЙ

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Нийслэлд маргааш болох автомашингүй өдөрлөгтэй холбоотойгоор төв болон гол гудамж замуудын хөдөлгөөнийг бүрэн хаахаар болсон.

Тодруулбал, өглөөний 07:00 цагаас оройн 18:00 цаг хүртэл үргэлжлэх энэхүү хязгаарлалтад Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэлх төв магистраль, Өгөөжийн уулзвараас Сөүлийн гудамж, Энхтайвны гүүрний хойд уулзвар, мөн их сургуулиуд болон төрийн ордуудыг холбосон бүс орж байна. Энэ хугацаанд дээрх гудамж замуудаар зөвхөн явган зорчигч хөдлөх бөгөөд автомашинаас гадна цахилгаан скүүтэр, мопед, суррон, цахилгаан дугуйг ч мөн нэвтрүүлэхгүй аж.

Тээврийн цагдаагийн албанаас уг хязгаарлагдсан бүсэд гэртэй иргэдэд хандан чухал сануулга хүргэлээ. Тухайн оршин суугчид өнөөдөр амжиж автомашинаа хориглосон бүсээс гадагш байрлуулах шаардлагатай бөгөөд маргааш ямар нэгэн байдлаар тээврийн хэрэгслээ гаргах боломжгүйг анхааруулав. Түүнчлэн энэ үеэр зохион байгуулагдах шөнийн марафоны үеэр цагдаагийн бие бүрэлдэхүүн замын хөдөлгөөн болон олон нийтийн аюулгүй байдлыг чанд хянаж хамгаалах юм байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19