2026 оны есдүгээр сарын 26-ны 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Сэтгэл санаа сайхан байхын тулд чин сэтгэлийн харилцан ярианд бэлэн бай. Ойр дотнын хүмүүсийнхээ санасан бодсоныг хэрэгжүүлэхэд боломжоороо тусал. Цэвэр, сайхан агаараар амьсгалж, нар мандахыг хар. Цэнгэг агаар, байгалийн үзэсгэлэнг бишрэн маш гайхалтай зүйлстэй учрах болно гэдэгт итгээрэй. Эсвэл гэртээ аль болох тав тухтай орчин бий болгоорой. Эмийн бус аргаар өөрийгөө эмчил. Мэдэхгүй эмчилгээ авахаас болгоомжилж байгаа бол мэргэжлийн эмчээс зөвлөгөө ав.
Үхэр: Зарим хүмүүс энэ үед орон байрандаа шинэ засвар хийх болон хувийн санхүүгийн асуудлаа шийдэх хэрэгтэй байна. Та амьдарч буй орон сууцаа өргөтгөх тухай бодож байгаа бололтой. Илүү чухал зүйлд анхаарлаа хандуулах хэрэгтэй бололтой. Сүүлийн үеийн нөхцөл байдлыг сайн тооцоолж, гол зорилгынхоо төлөө шаргуу хөдөлмөрлөсөн нь зөв байх.
Ихэр: Өнөөдөр холбоо харилцаа маш их хэрэгтэй байх бөгөөд уужуу тайван сэтгэлээр найз нөхөдтэйгөө харилцах, гэр бүлийнхэнтэйгээ өдрийг хамтдаа өнгөрүүлэхэд таатай үе. Од эрхэс хайр сэтгэлийн хувьд аз жаргалтай өдөр өгнө гэдэгт итгэ. Гайхалтай романтик учрал таныг хүлээж байна. Хосуудын харилцаа идэвхгүй байсан бол бага зэрэг чармайлт л харилцааг сэргээж, халуун дулаан хайрыг мэдэрнэ.
Мэлхий: Хэт их ажлаасаа түр хөндийр. Та бусдад болон өөртөө туслах хоёрын тэнцвэрийг хадгалах хэрэгтэй. Өөртөө хэтэрхий хатуу хандаж байна эсвэл үргэлж зугаа цэнгэл хөөж байна уу гэдгээ сайтар бодоорой. Тийм бол та урьд нь очиж чадаагүй үдэшлэгтээ очиж эрх чөлөөг эдэл. Та цагийг зугаатай өнгөрөөх ба өөр хэн нэгэнд сэтгэл татагдаж магадгүй байна. Та ч сэтгэл татам байдлаараа бусдыг гайхшируулах болно.
Арслан: Өдрийн ихэнх цагийг залхуурч өнгөрөөх бололтой. Өнөөдөр эрч хүч буурч, халдварт өвчинд өртөж болзошгүй байна. Хэт бүү ядар. Мөн зөв хоолны дэглэм сахь. Архи спиртийн төрлийн ундаанаас хол бай. Өөрийнхөө болон өөртөө муу санадаг хүний хооронд хамгаалалтын бүрхүүл бий болго. Таны сэтгэл санаа муу үгэнд эмзэг байх болно. Сонирхолтой үйл ажиллагаа ч зугаатай гэхээсээ илүү хэцүү юм шиг л санагдах болно. Яг одоогоор танд дотно харилцаа үгүйлэгдэж байж мэднэ.
Охин: Дотоод хүсэл мөрөөдлийн эрч хүч их байх ба төлөвлөгөө биелэх хүртэл та тайван байж чадахгүй бололтой. Та үнэхээр тууштай байвал амьдралаа өөрчилж чадна. Сайн унтаж амрах нь хүч тэнхээ оруулдаг гэдгийг санаарай. Унтаж амрахын өмнө алжаалаа бага зэрэг тайлах нь зүйтэй. Гоё кино үзэх болон сайхан ном унших нь ажиллах эрч хүч, урам зоригийг сэргээж өгнө
Жинлүүр: Энэ өдөр сүм хийд орж буян үйлд. Сэтгэлээ тайван байлгаж, цагаа зөв төлөвлө. Өнөөдөр та хир их эерэг өөрчлөлт хийнэ, төдий чинээ аз жаргалтай байх болно. Таны гэр бүлийн асуудал таны оролцоогүйгээр шийдэгдэх магадлалтай. Хосуудын хооронд үл ойлголцол гарсан ч, удаан хугацаанд үргэлжлэх хэрүүл маргаанаас зайлсхий. Яг одоо хоолны дэглэм барьж дасгал хөдөлгөөн хийж эхэл
Хилэнц: Энэ өдөр эмх замбараагүй байж магадгүй. Таны хувийн амьдралд нөөц төлөвлөгөөний хэрэг гарч болзошгүй. Ойр дотнын хэн нэгэн танаас чухал үнэнийг нууж байж магадгүй. Өөрийн эрүүл мэндийг онцгой анхаар. Настай хүмүүс хууч өвчин сэдрэх магадлалтай бөгөөд хэрвээ анхаарахгүй бол нэлээд хугацааны турш эмчлэх хэрэгтэй болно.
Нум: Хэрвээ та энэ амралтын өдрүүдэд алжаалаа тайлж амрахаар шийдсэн бол үүнд бэлдээрэй. Амралтад зориулсан төлөвлөгөө хэрэгтэй байж магадгүй. Ойрын үед ээлжийн амралтаа авах талаар шийдвэр гаргах шаардлага тулгарна. Дархлаа суларч эрч хүч буурч магадгүй өдөр. Ганц бие хүмүүс таамаглаж байгаагүй газраа хайр сэтгэлтэйгээ учирч болно. Гэнэтийн учралд бэлэн байгаарай.
Матар: Амралгүй нэлээд удсан бол өнөөдрийг амрахаар сонгох нь зөв. Гэртээ цагийг өнгөрөөвөл таатай байх болно. Гэрийнхээ бусад хүмүүстэй хамтран ямар нэг зүйл хийх нь та бүхнийг ойр дотно болгоно. Гэр бүлд зарим нэг сэтгэл зовоосон асуудал байгаа бол одоо л чин сэтгэлээсээ ярилцаж шийдвэрлэх хэрэгтэй. Ганц бие хүмүүс хосоо олох магадлалтай арга хэмжээнд оролцоход илүүдэхгүй.
Хумх: Эмчилгээ, сувилгаа хийлгэж сайн амрах төлөвлөгөө гарга. Гэр бүлээрээ цагийг хөгжилтэй өнгөрүүлэх бо лон найз нөхөдтэйгөө адал явдалтай аялах бодлоо хэрэгжүүлээрэй. Таны өдөр тутмын амьдралд хэрэгтэй өөрчлөлт хэрэгжвэл үүнд с этгэ л хангалуун байх болно. Бусдад өөрийн санаа бодлыг илэрхийлэхээс бүү нэрэлх. Гэр бүлийн таагүй асуудлаа хурцдахаас нь өмнө шийдвэрлэх хэрэгтэй. Үгүй бол энэ нь илүү удаан хугацаанд сэтгэлийн дарамт учруулах болно.
Загас: Хэдийгээр та өмнөө тавьсан зорилготой, ажилдаа дуртай ч гэр бүлдээ зарцуулах цаг зав хомс бол асуудал үүснэ. Зав гаргахгүй бол гэр бүл тань анхаарлын гадна орхигдох бололтой. Халуун дулаан гэр бүлээс л үр бүтээлтэй ажиллах эрч хүчийг авдаг шүү дээ. Эхнэрээ баярлуул эсвэл нөхөртөө урмын уг харамгүй хайрла. Үр хүүхдүүддээ сайн эцэг эх байхыг хичээ. Хайр дурлалын харилцаа эрч хүчтэй байх болно






)
Өдөр тутмын мэдээ




