Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2026-09-25

ШӨНӨДӨӨ ХӨРСӨН ДЭЭР ЦОЧИР ХҮЙТЭРНЭ

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Малчид, хадланчид, тээвэрчид, тариаланчдын анхааралд:

27-нд Завхан, Хөвсгөлийн нутгаар, 28-нд Булган, Сэлэнгэ, Төв аймаг, Хэнтий, Дорнодын нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, 28-30-нд шөнөдөө хөрсөн дээр цочир хүйтрэх тул тариа, ногоо цасанд дарагдах, хайрагдаж болзошгүйг анхааруулж байна.

09-р сарын 25-ны 20 цагаас 09-р сарын 26-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. 25-26-нд шилжих шөнө Завханы зүүн, Өвөрхангай, Өмнөговь, Дорноговийн хойд сумд, Архангайн зарим сумд, Дундговийн ихэнх сумд, Төв аймгийн өмнөд сумдын нутгаар 0.0-7.0 мм, 26-ны өдөр Төв аймаг, Дархан, Сэлэнгэ, Дундговь, Дорноговь, Хэнтий, Дорнодын зарим сумдын нутгаар 0.0-3.0 мм бороо, уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эхээр -1...-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +10...+15 градус, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -2...+3 градус, бусад нутгаар +3...+8 градус дулаан, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +9...+14 градус, Алтайн өвөр говиор +19...+24 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +15...+20 градус, бусад нутгаар +12…+17 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө Туул голын хөндийгөөр 0 градус орчим, бусад хэсгээр +3...+5 градус, өдөртөө +11...+13 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө +1...+3 градус, өдөртөө +12...+14 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр. Шөнөдөө 0...+2 градус, өдөртөө +9...+11 градус дулаан байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10