Dark Light
Нийгэм | 2026-07-24

СЭЛЭНГЭ МӨРӨНД ХӨЛ АЛДСАН 4 ЗАЛУУГ АВАРЧЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Булган аймгийн Хангал сумын Хялганат багийн нутаг Сэлэнгэ мөрний гүүр хэмээх газарт / аймгийн төвөөс зүүн хойд зүгт 132 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 27 км, ангийн байрлалаас зүүн урд зүгт 3 км/ Улаанбаатар хотоос Хялганат сумын чиглэлд найман хүн, хоёр автомашинтай амарч явжээ.

Тэд Сэлэнгэ мөрний усанд сэлэхээр ороод дөрвөн хүн нь хөл алдаж юмнаас зүүгдсэн байна гэсэн дуудлагыг 7-р сарын 23-ны өдрийн 15:09 цагт хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Хангал сум дахь 50 дугаар ангийн алба хаагчдыг очиход эргээс 8 метрийн зайтай голын усанд иргэн 23 настай эрэгтэй Ж, М, 22 настай, эрэгтэй М, Ц нарыг моторт завиар очиж, аюулгүй газар эсэн мэнд гаргасан гэж ОБЕГ-аас мэдээллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00