Dark Light
Нийгэм | 2026-07-24

ХОРИГЛОСОН БАЙРШИЛД БАЙРШУУЛСАН ХЯНАЛТЫН КАМЕРУУДЫГ БУУЛГАВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.8 дахь хэсэгт тодорхой үйл ажиллагааны хүрээнд ашиглаж байгаа дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн системийг хууль ёсны дагуу ашиглаж байгаа эсэхэд хянах, цагдаагийн байгууллагатай хамтран шалгалт хийх Комиссын чиг үүргийг хуульчилсан.
Энэ чиг үүргийн дагуу нийтийн үйлчилгээний зарим байгууллага үйлчлүүлэгчийн хувийн орон зайд хамаарах өрөө, тасалгаанд хяналтын камер байршуулж байгаа асуудлыг шалгууллаа.
Цагдаагийн байгууллагын 740 алба хаагч (давхардсан тоогоор) оролцуулж, нийт 4,148 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг хамруулж явуулсан уг шалгалтын үр дүнд хуулиар хориглосон байршилд байрлуулсан 127 байгууллагын 286 камерыг буулгуулж, зөрчлийг дахин гаргахгүй байх талаар 127 мэдэгдэл хүргүүлсэн. Мөн бусад зөрчлийг арилгах мэдэгдлийг 352 иргэн, хуулийн этгээдэд өгч, биелэлтийг хангуулсан. Уг шалгалтад архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг 2,458 хуулийн этгээд, гоо сайхан, алжаал тайлах үйлчилгээний газар, саун, зочид буудал зэрэг 1,156 байгууллага, оюутан, сурагчдын дотуур байр болон бусад 534 байгууллага хамрагдсан юм.
Тогтоосон хугацаанд үүргээ биелүүлээгүй, зөрчлөө арилгаагүй 210 иргэн, хуулийн этгээдэд нийт 210 сая төгрөгийн торгууль ногдуулжээ. Түүнчлэн, зөвшөөрөлгүйгээр гэрэл зураг авах, дууны, дүрсний болон дуу-дүрсний бичлэг хийхтэй холбоотой зөрчил гаргасан 12 иргэн, хуулийн этгээдэд нийт 60 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна. Хяналт шалгалтын хүрээнд нийт 270 сая төгрөгийн торгуулийн шийтгэл ногдуулжээ.

Эх сурвалж | ХЭҮК
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16