Dark Light
Нийгэм | 2026-07-24

ГАЛ ТҮЙМРЭЭС ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗОРИУЛАЛТТАЙ 5 ДАВХАР БАРИЛГЫГ ХАМГААЛЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Нийслэлийн Баянгол дүүргийн 2 хороо “Стар” худалдааны төвийн V давхрын ресторанд өнөөдөр (2026.07.24) 07:59 цагт гарсан гал түймрийн тархалтыг 08:35 цагт зогсоож, 09:50 цагт бүрэн унтраалаа.
Алба хаагчдыг очиход 200 метр квадрат террас болон 800 метр квадрат үйлчилгээний талбай бүхий рестораны 72 метр квадрат гал тогооны хэсэгт гал түймэр гарч дэлгэрсэн байсныг шуурхай ажиллаж, гал түймрээс үйлчилгээний зориулалттай 5 давхар барилгыг хамгаалсан юм.
Гал түймрийг унтраах ажиллагааг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын Гал унтраах хэлтсийн дарга, хурандаа П.Соронзонболд удирдлага, зохион байгуулалтаар хангаж, нийслэлийн Гал түймэр унтраах, аврах 10,14 дүгээр ангийн 30 орчим алба хаагч, гал унтраах зориулалтын 7 автомашинтайгаар ажиллалаа.
Гал түймрийн шалтгаан, нөхцөлийг холбогдох байгууллагын ажилтнууд тогтоохоор ажиллаж байна.
 

Эх сурвалж | ОБЕГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16