Dark Light
Нийгэм | 2026-07-24

ТОСК-ЫН НЭРИЙГ БАРЬЖ ИРГЭДИЙГ ЗАЛИЛЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Сүүлийн үед “Төрийн орон сууцны корпорац” ТӨХХК-ийн нэрийг барьж төрийн өмчийн орон сууцанд ямар нэгэн дараалалгүйгээр найдвартай хамруулж өгнө хэмээн иргэдийг залилж буй тохиолдол гарч байгаа тул иргэдийг энэ төрлийн залилах гэмт хэрэгт өртөхөөс сэрэмжлүүлж байна. 
“Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК нь холбогдох хууль тогтоомж, журмын хүрээнд төрөөс зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах хөнгөлөлттэй бодлогыг хэрэгжүүлдэг бөгөөд тус компанийн хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдэд сонгон шалгаруулалтгүйгээр хамрагдах боломжгүй.
Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 81 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн өмчийн орон сууцыг иргэнд хөлслүүлэх, өмчлүүлэх журам”-ын 1.4-т: “Төрийн өмчийн орон сууцанд хамрагдах иргэдийн бүртгэл болон сонгон шалгаруулалтыг цахимаар зохион байгуулах бөгөөд сул орон сууц гарсан тухай бүр энэхүү журамд заасны дагуу сонгон шалгаруулалтыг явуулна” гэж заасан байдаг.
Одоогийн байдлаар бүртгэл нь эхэлсэн төсөл, хөтөлбөр байхгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна.
Төрийн өмчийн орон сууцнуудад иргэдийг хамруулах сонгон шалгаруулалтын талаарх мэдээллийг байгууллагын албан ёсны цахим хуудас болох www.tosk.gov.mn болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд нээлттэй мэдээллэх болно. 

Эх сурвалж | ТОСК
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16