Dark Light
Нийгэм | 2026-07-24

ГЕОЛОГИЙН ТӨВ ЛАБОРАТОРИЙН ЗАМЫГ ХЭСЭГЧЛЭН ХЯЗГААРЛАНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
“Улаанбаатар хотод төмөр зам доогуур авто замын нүхэн гарц шинээр барих төсөл”-ийн хүрээнд Геологийн төв лабораторийн уулзвар орчимд барилга угсралтын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна.
Төслийн хүрээнд Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсэгт инженерийн шугам сүлжээг шилжүүлэх, авто замыг өргөтгөх, шинэчлэх барилга угсралтын ажлыг үе шаттайгаар гүйцэтгэхтэй холбогдуулан 2026 оны 7 дугаар сарын 25-наас 8 дугаар сарын 16-ний өдөр хүртэл тус хэсгийн авто замын хөдөлгөөнийг түр хугацаанд хэсэгчлэн хязгаарлана.
Иймд иргэд, жолооч та бүхэн дээрх хугацаанд замын хөдөлгөөний түр зохицуулалт, замын тэмдэг, тэмдэглэгээг чанд мөрдөж, хөдөлгөөнд саад учруулахгүйгээр өөр чиглэлийн авто замыг сонгон зорчихыг зөвлөж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16