Dark Light
Нийгэм | 2026-07-25

ХАР САЛХИНЫ УЛМААС ХОНГКОНГ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГТ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
БНХАУ-ын өмнөд хэсэг буюу Хонгконгийн газар нутагт 2026.07.25-2026.07.26-ны хооронд хоёр өдрийн турш хүчтэй хар салхи дайран өнгөрөх ба тус өдрүүдийн хуваарьт нислэгүүд 07 дугаар сарын 27-ны өдөр үйлдэгдэхээр болж хойшлогдлоо. 
07 дугаар сарын 25-ны өдөр төлөвлөгдсөн ОМ2971 аяллын дугаартай Улаанбаатар-Хонгконг чиглэлийн нислэг 07 сарын 27-ны 00:40 цагт OM2973 аяллын дугаараар “Чингис хаан” Олон улсын нисэх буудлаас хөөрнө. Тухайн өдөр буцах нислэг буюу ОМ2972 аяллын дугаартай Хонгконг-Улаанбаатар чиглэлийн нислэг OM2974 нислэгийн дугаараар Хонгконгоос 05:55 цагт хөөрч, 10:35 цагт "Чингис хаан" Олон улсын нисэх буудалд бууна.  
07 дугаар сарын 26-ны өдөр төлөвлөгдсөн ОМ297 аяллын дугаартай Улаанбаатар-Хонгконг чиглэлийн нислэг 07 сарын 27-ны 02:30  цагт OM297A аяллын дугаараар  “Чингис хаан” Олон улсын нисэх буудлаас хөөрнө. Буцах нислэг буюу ОМ298 аяллын дугаартай Хонгконг-Улаанбаатар чиглэлийн нислэг OM298A нислэгийн дугаараар Хонгконгоос 07:45 цагт хөөрч, 12:25 цагт "Чингис хаан" Олон улсын нисэх буудалд буух зохицуулалтыг тус тус хийв.

Эх сурвалж | МИАТ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00