Dark Light
Нийгэм | 2026-07-25

“АЛТАН ҮЕ” УУЛЗАЛТ БОЛЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Баянхонгор аймгийн Түүхт 85 жилийн ойг тохиолдуулан аймаг орон нутгийнхаа хөгжил дэвшил, бүтээн байгуулалт, хүн ардынхаа сайн сайхны төлөө мэдлэг ухаан, ажил мэргэжил, сэтгэл оюунаа зориулж ирсэн үе үеийн ахмад буурлуудаа хүлээн авч “Алтан үе” уулзалтыг зохион байгууллаа.
Баянхонгор аймгийн ИТХ, ЗДТГ-аас хамтран зохион байгуулсан уулзалтад Монгол Улсын хөдөлмөрийн баатар Т.Галсан, Хүний гавьяат эмч Д.Цэдэнхүү, Гавьяат хуульч Л.Цэдэндамбаа, Гавьяат эдийн засагч Д.Полоож, Ахуйн үйлчилгээний гавьяат ажилтан Х.Цэрэнням, Үйлчилгээний гавьяат ажилтан А.Рэгзэн, Соёлын гавьяат зүтгэлтэн П.Санаадагва, Үйлчилгээний гавьяат ажилтан М.Мянганбуу, Үйлчилгээний гавьяат ажилтан Д.Ирина, Үйлчилгээний гавьяат ажилтан М.Бадам, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Доржсэмбээ, Гавьяат багш С.Бямбадорж, Гавьяат жүжигчин Д.Хорлоо, Гавьяат багш Д.Буянжаргал, Үйлчилгээний гавьяат ажилтан Р.Лхагвасүрэн, Гавьяат эдийн засагч Ч.Гомбодорж, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, ахмад сэтгүүлч А.Хоогой нарын олон сайхан ахмад буурлууд оролцлоо.
Хонгор нутгийнхаа 85 жилийн түүхийг бүтээлцсэн эрхэм гавьяат буурлууд даа ИТХ-ын дарга Б.Батсуурь, Засаг дарга Э.Энхбат, Нутгийн зөвлөлийн тэргүүн Б.Энхтүвшин нар талархал илэрхийлээд, хүндэтгэл илэрхийллээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16