Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны алба хаагчид, байгаль хамгаалагчид Төрхурах–Цэцээ гүн, Манзушир–Цэцээ гүн, Нүхт–Зүүн ширээт, Өвөрзайсан–Дугуй цагаан чиглэлд мориор гүний эргүүл, хяналтын ажлыг тогтмол зохион байгуулж байна.
Гүний эргүүл, хяналт шалгалтын явцад:
- Хууль бус ан агнуур, байгалийн нөөцийн хууль бус ашиглалтаас урьдчилан сэргийлэх,
- Ууланд байрлах, хяналтын камерын аюулгүй ажиллагааг шалгах, мониторинг хийх,
- Зэрлэг амьтан, ургамлын ажиглалт, мониторинг хийх
- Аялагч, иргэдэд хууль тогтоомж, аюулгүй байдлын зөвлөмж хүргэх ажлуудыг хэрэгжүүлж байна.
Эргүүл, хяналтын явцад хууль зөрчсөн үйлдэл илрээгүй бөгөөд иргэдэд байгаль орчноо хайрлан хамгаалж, аюулгүй аялахыг зөвлөн ажиллалаа.
Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтыг бэхжүүлэх зорилгоор гүний эргүүл, хяналтын ажлыг төлөвлөгөөний дагуу тогтмол зохион байгуулж байна.
АДМИН








Нийгэм





