Dark Light
Нийгэм | 2026-07-25

120 ГАРУЙ ЗАЛУУС НЭГДЭН 10 ГА ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, CleanUP Mongolia хамтран "Цэнгэг Туул – Цэвэр орчин" аяны хүрээнд Туул голын ай сав газрын зарим хэсэгт цэвэрлэгээний үйл ажиллагааг зохион байгууллаа.
Тус үйл ажиллагаанд 120 гаруй сайн дурын залуус нэгдэж, 3 цагийн хугацаанд нийт 10 га талбайг хамруулан цэвэрлэгээ хийв.
Туул гол нь Улаанбаатар хотын 7 дүүргийг дамжин урсдаг, нийслэлийн хүн амын ундны усны гол эх үүсвэр бөгөөд экологийн өндөр ач холбогдолтой гол юм.
Харамсалтай нь гол, усны ай сав орчимд ил задгай хаясан хог хаягдал, хуванцар бүтээгдэхүүн, ахуйн хог хаягдлын хэмжээ нэмэгдэж байгаа нь усны чанар, экосистем, биологийн олон янз байдалд сөргөөр нөлөөлөхөөс гадна иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлд эрсдэл учруулж байна.
Байгаль орчноо хамгаалах, хог хаягдлаа зориулалтын цэгт ангилан хаях, усны нөөцөө хайрлан хамгаалах нь хүн бүрийн оролцоо, хариуцлагаас эхэлдэг.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16