Малчид, иргэд, аялагчид, тээвэрчдийн анхааралд:
26-нд Говь-Алтайн нуруу, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, говь, талын нутгаар үргэлжлэн халах тул болзошгүй наршилт, үер ус, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгаанаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
07-р сарын 25-ны 20 цагаас 07-р сарын 26-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Салхи: Нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр +8...+13 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр +25...+30 градус, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Туул голын хөндий, Дарьгангын тал нутгаар +19...+24 градус, бусад нутгаар +14...+19 градус, өдөртөө Говь-Алтайн нуруу, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Орхон, Сэлэнгэ, Хараа голын хөндийгөөр +21…+26 градус, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +33...+38 градус, бусад нутгаар +28...+33 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө хотын хойд хэсгээр дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +19...+21 градус, өдөртөө +31...+33 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +15...+17 градус, өдөртөө +31...+33 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө +10...+12 градус, өдөртөө +29...+31 градус дулаан байна.
2026 оны 07-р сарын 27-ноос 2026 оны 07-р сарын 31-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
27-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 29-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 27-нд нутгийн баруун хойд хэсгээр, 28-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 29-нөөс ихэнх нутгаар бага зэрэг сэрүүсэж, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +6...+11 градус, өдөртөө +18...+23 градус, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +20...+25 градус, өдөртөө +31…+36 градус, бусад нутгаар шөнөдөө +13...+18 градус, өдөртөө +24...+29 градус дулаан байна.
|
Эх сурвалж
| ЦУОШГ
|
АДМИН







Нийгэм





