Dark Light
Нийгэм | 2026-07-25

ҮХЭР: ЭРЧ ХҮЧ ИХ, СЭТГЭЛИЙН ТЭНХЭЭ ДҮҮРЭН БАЙХ БОЛНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2026 оны долоодугаар сарын 26-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Гэр орны асуудлууд толгой өвтгөнө. Таны хайр дурлалын харилцаанд од эрхэс нөлөө үзүүлэх бололтой. Гэр бүлийн талаар шийдвэрээ гаргахдаа хэн нэгнээс зөвлөгөө авах хэрэгтэй болно. Гэхдээ өөртөө итгэлтэй байж аль замаар явахаа шийд. Хайр дурлалын харилцаанд гараад байсан асуудлаа шийдэхдээ чин сэтгэлээсээ ярилцаж бие биеэ ойлгох нь чухал байна. Залуу хосууд хүлээцтэй байх хандлагад суралцаарай.

Үхэр: Эрч хүч их байх тул сэтгэлийн тэнхээ дүүрэн байх болно. Урьд нь хийхийг хүсдэг байсан ч амжихгүй байсан зүйлээ оролдвол бүтэх болно. Анд найзуудтайгаа цагийн сайхан өнгөрөө. Удахгүй хамтдаа аялалд гарах гэж буй бол түүнийхээ талаар санал солилц. Гэр бүлээрээ гадуур гарч оройн хоол ид. Жижиг асуудлаар бусадтай бүү марга. Өөрийгөө гэр бүлийнхэндээ ойлгуулахгүй бол тэд таны санаанд тохирох аргаа хайсаар байх болно.

Ихэр: Урьдын алдаагаа засахгүй бол өмнө тохиосон таагүй нөхцөл байдал давтагдах магадлалтай байна. Хувийн асуудлуудаа шийдэхэд тохиромжтой үе. Хэрвээ танд хувь заяаны талаарх зөн мэдрэмж болон бусад шинж тэмдгүүд ойлгомжгүй байвал алдаагаа засаж залруулахад нэлээд цаг хугацаа шаардагдана. Тайван байж нөхцөл байдлыг хөндлөнгөөс ажигла. Удахгүй таныг зовоож байсан олон зүйл өчүүхэн жижиг санагдана.

Мэлхий: Од эрхэс өнөөдөр зарим нэг таагүй учралыг танд бэлдсэн байвал та түүнээс өөрөө л зугтаж чадна. Таны өөрийгөө илэрхийлэх болон сэтгэн бодох чадвар өндөр байна. Иймээс өөрийн давуу талыг хэзээ ил гаргах вэ гэдгээ зөв мэдрэх нь чухал байна. Гэнэтийн шинэ танилаас болгоомжил. Биеэ бодож эрүүл мэндийн байдлаа анхаар. 

Арслан: Амралтын өдөр хэдий ч танд анхаарал тавих нэлээд ажил гарч байна. Залхууралгүй бага зэрэг биеийн хүчний ажил хийх нь зарим хүлээсийг зад татах болно. Өөрийгөө өөрчлөх зүйлийг бага гэлтгүй зүйлээс эхэл. Өнөөдөр оддын нөлөөлөл аливаа ажлыг амжуулахад тус болно. Ихээхэн ашиг орлого авчирсан ажлаас таашаал авахыг хүснэ. Хэрвээ та үдэшлэг арга хэмжээнд оролцохыг хүсэж байгаа бол архи дарсыг тааруулж уух хэрэгтэй.

Охин: Товлосон ажлаа цуцалж зөвхөн гэр бүлтэйгээ байхыг хичээ. Жижигхэн хэмжээний гэр бүлийн уулзалт хийгээрэй. Хайртай хосуудын хувьд энэ өдөр хоёулхнаа амрахад хамгийн тохиромжтой цаг. Амьдралаа өөрчлөхөөр төлөвлөж байгаа ганц бие хүмүүс энэ үед онцгой дур булаам, хүмүүсийн сэтгэлийг татам байхыг хичээ. Танд тохирох хүнийг өөртөө татах боломж гарна. Хоолны дэглэм барьж, өөрийн эрүүл мэндийн байдлаа сайжруул. 

Жинлүүр: Од эрхсийн нөлөөгөөр гэр бүлд таагүй уур амьсгал үүсэж болзошгүй. Хэн хэн нь өөр өөрсдийн байр суурийг хамгаалан бат зогсох болно. Өөрийг тань шүүмжилж буй үед бүү марга. Мөн бусдыг бүү доромжил. Гэр бүл зохиох эсвэл үл хөдлөх хөрөнгө худалдан авахтай холбоотой чухал асуудлаа хойш нь тавь. Таны төлөвлөгөөнд урьдчилан таамаглаагүй өөрчлөлтүүд орох бололтой.

Хилэнц: Мөнгө санхүүгээ хяналттай байлгахыг од эрхэс анхааруулж байна. Өмнөхөөсөө илүү мөнгөнд санаа зовох хэрэг гарна. Өдөр тутмын зуршил, амьдралын хэв маягаа өөрчилж, зарим хэрэглээгээ багасга. Гэр бүлийнхнийхээ асуудлыг хуваалцаж туслах ч гэсэн та хэн нэгнээс хэт хамааралтай байхыг тэвчихгүй бололтой. Зарим үед зүгээр л нүдээ аниад сайхан дурсамжаа бодож тайвшир.

Нум: Зөн мэдрэмж хүчтэй болох ба таны эд хөрөнгөнд асуудал үүсэж болно. Таны өөрөө шийдэх асуудалд хэт бусдад найдаж, нөхцөл байдлыг ээдрээтэй болгохоос болгоомжил. Гэр бүлийн гишүүдтэйгээ муудалцахгүйн тулд тодорхой хэмжээний мөнгөний асуудлаа шийдэх шаардлагатай болно. Гэр бүлээрээ хамт цагийг өнгөрүүлбэл уур амьсгал тааламжтай болж эхэлнэ. Амралтын өдөр учраас сайн унтаж авах хэрэгтэй. Энэ нь таны ажлын үр дүнг дээшлүүлэхэд нөлөөлнө. 

Матар: Өнөөдөр нөхцөл байдлаа сайжруулахад тохиромжтой бөгөөд найз нөхдийн харилцаагаа засахад анхаар. Найз нөхөд болон хамт ажиллагчдаа хамтдаа ярилцаж суу. Хэрвээ та тэдний хүндрэл бэрхшээлийг шийдэх талаар итгэл төрүүлбэл тэдэнд маш сайхан мэдрэмж өгнө. Та ч бас бэрхшээлээ гэр бүлийн гишүүдтэйгээ ярилцаарай. Эрүүл агаарт гарч спортоор хичээллэ. Өөртөө заавал цаг гарга. Хэчнээн завгүй байсан ч гэсэн дотоод сэтгэлтэйгээ холбоо тогтоох цөөхөн хормыг өөртөө зарцуул. 

Хумх: Нэгэн хэвийн тогтсон хэв маягаас салах хүсэл төрөх бөгөөд энэ өдрийг өөрчлөлтөд зориулах нь ашиг тустай байх болно. Гэхдээ өөрийгөө хүлээсэн ажил үүргээсээ чөлөөлөх гэсэн хүслээ хязгаарла. Гэр бүл, эцэг эхдээ зориулах цаг гарга. Хүүхдийнхээ хүмүүжилд анхаарах нь танд баяр баясгалан авч ирнэ. Хайртай хүмүүсийн хооронд санал зөрөлдөөн байсан ч гүн гүнзгийгээр сэтгэл хөдлөлөө илэрхийлэх хэрэггүй.

Загас: Өнөөдөр та их ядарч, сайн амрахыг хүснэ. Гэхдээ эргэн тойрны бага сага үйл явдлууд танд боломж өгөхгүй байж мэднэ. Гэхдээ гэр орны ажилтай зууралдахад буруугүй өдөр болно. Харин олон нийтийн арга хэмжээнд оролцох хэрэггүй. Энэ өдөр албан ёсны үйл хэрэг танд тохиромжгүй. Ажил албаа түр мартаж, сайн амарч ав. Аливаа чухал асуудлыг шийдэхээ түр хойшлуул.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16