Dark Light
Нийгэм | 2026-07-26

8,6 ТОНН ХОГ ХАЯГДАЛ ЦЭВЭРЛЭВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, Туул голын сав газрын захиргаа, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, “М Си Эс – Кока кола” ХХК-ийн ажилчид, сайн дурын залуус болон Зэвсэгт хүчний 015 дугаар ангид алба хааж буй цэргийн албан хаагчдын оролцоотойгоор Туул голын хамгаалалтын бүсэд үүссэн хог хаягдлыг цэвэрлэх ажил амралтын өдрүүдэд өрнөж байна.
Үйл ажиллагаанд 6 байгууллага, цэргийн албан хаагчид болон сайн дурын 300 гаруй хүмүүс нэгдэж, нийт 1,2 сая метр.кв талбайг хамруулан, 8.6 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ.
“Бид Туул голынхон” ТББ, "Мишээл" групп ХХК, “Сүү” ХК, Баянзүрх дүүргийн ЗДТГ, хог тээвэрлэлт хариуцсан Даймонд рэй ХХК, Хан-Уул дүүргийн ЗДТГ, хог тээвэрлэлт хариуцсан “Хан эко тээвэр” ОНӨААТҮГ зэрэг албан байгууллагууд хамтран ажиллав.
 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16