Dark Light
Эрүүл мэнд | 2026-07-27

МОРИНГАГИЙН ХҮНСНИЙ НЭМЭЛТ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭС НЯНГИЙН ХАЛДВАР ИЛЭРЧЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ИНФОСАН-гийн мэдээлснээр дараах үйлдвэрлэгчийн цувралын дугаар бүхий Морингагийн навчны нунтаг агуулсан хүнсний нэмэлт бүтээгдэхүүнээс Сальмонелла нян илэрсэн тул АНУ-ын Хүнс эмийн агентлаг болон Өвчний Хяналт сэргийлэлтийн төвөөс эргүүлэн татаж байна. 

Уг эргүүлэн татагдсан бүтээгдэхүүнүүдийг Amazon, TikTok Shop, Shein, eBay зэрэг олон улсын онлайн худалдааны сувгаар зардаг бөгөөд 80 орчим улс, нутаг дэвсгэрт хэрэглэгчдэд худалдаалагдсан байна.

Иймд эдгээр бүтээгдэхүүнийг худалдан авахгүй, хэрэглэхгүй байхыг сэрэмжлүүлж байна. 

Хэрэв уг бүтээгдэхүүнийг худалдан авч хэрэглэсэн тохиолдолд суулгах, халуурах, хэвлийгээр базалж өвдөгх шинж тэмдэг илэрсэн бол Халдварт өвчин судлалын үндэсний төвийн 100 дугаарын утсанд хандаж, зөвлөгөө авна уу. 


Эх сурвалж | Эрүүл мэндийн яам
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16