Dark Light
Нийгэм | 2026-07-27

КОП17 ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРООНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Өнөөдрийн хуралдаанд зохин байгуулах хороо, ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс гадна БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир, Дэд сайд Б.Мөнхтамир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр болон газар хэлтсийн дарга нар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллав.
Хурал болоход 20 хоног үлдсэн. Бүтээн байгуулалтын талбайн барилгын ажлын гүйцэтгэл 95 орчим хувьтай байна. Одоо дотоод зохион байгуулалтын ажлыг нарийн төлөвлөх ёстой. Хурлын мэдээллийг олон нийтэд тогтмол хүргэх, хөтөлбөр, хуваарийг тодорхой болгох. Зөвхөн дарга нар нэвтэрдэг талбай бус, мэдээ мэдээлэл авахад иргэдийг хурлын талбайд нээлттэй нэвтрүүлэх ажлыг зохин байгуулахыг Ц.Сандаг-Очир сайд онцлов.
Хурлын өдрүүдэд бүтээн байгуулалтын талбайд нэг цагт дунджаар 1500 орчим хүн нэвтрэхээр тооцоолж байгаа. Иргэд тогтсон нэвтрэх хэсгээр И-Монголиа бүртгэлээрээ орох боломжийг бүрдүүлж байна.
Хөдөлгөөний ачааллыг тооцоолон зорчих чиглэл, тээврийн хэрэгслийн зогсоол, доод үйл ажиллагааны цагийн хуваарь, нийт 15 байгууламжид болох үйл ажиллагааны нарийвчилсан хөтөлбөр зэргийг нягтлан боловсруулах үүрэг, чиглэл өглөө.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16