Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас Төв аймагт хэрэгжүүлж буй хяналт шалгалтын хүрээнд Төв аймгийн Засаг даргын Тамгын газар болон төрийн байгууллагуудтай холбоотой иргэдийн санал, гомдлыг хүлээн авч байна.
Тодруулбал, Засгийн газар дахь хяналтын тухай хуулийн хүрээнд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга бөгөөд Ерөнхий хянан шалгагчийн 2026 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 01/10 дугаар удирдамжийн дагуу Хяналт шалгалтын ажлын хэсэг 2026 оны 07 дугаар сарын 27-31-ний өдрүүдэд Төв аймагт ажиллаж байна.
Хяналт шалгалтаар Төв аймгийн төрийн байгууллагуудын хүний нөөцийн бодлого, төлөвлөлт хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх, мөн уул уурхай, ашигт малтмал олборлолтын талаар Засгийн газрын бодлого, шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавьж, үнэлгээ хийхээс гадна аймгийн Засаг дарга, түүний эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллага, тэдгээрийн удирдах болон гүйцэтгэх албан тушаалтнуудын үйл ажиллагааг холбогдох чиглэлээр шалгана.
Энэ хүрээнд иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг шалгаж шийдвэрлэх бөгөөд шаардлагатай тохиолдолд нэмэлт хяналт шалгалт хийнэ.
Иргэд, хуулийн этгээд та бүхэн санал, гомдлоо дараах хэлбэрээр ирүүлэх боломжтой.
- Биечлэн
- Албан бичгээр
- 11-11 төвөөр дамжуулан утсаар

|
Эх сурвалж
| Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар
|
АДМИН






Нийгэм





