Dark Light
Нийгэм | 2026-07-28

ОРОН НУТАГТ САНХҮҮГИЙН ЭРХ МЭДЭЛ ОЛГОНО

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын 10 дугаар албан даалгавар, Улсын онцгой комиссын даргын 3 дугаар тушаалын хэрэгжилт болон өвөлжилтийн бэлтгэл ажлыг шалгах хүрээнд Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга Н.Номтойбаяр Завхан аймагт ажиллаж байна.

Тус аймгийн нийт нутгийн 60 хувьд зуншлага дунд, 40 хувьд муу гэсэн үнэлгээ гарчээ. Нийт нутгаар агаар, хөрсний температурын халалт ихсэж, ургамал ургах нь зогсонги байдалд орж, гарц муудах төлөвтэй байна. Аймгийн удирдлагуудаас 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах, орон нутагт тулгамдаад байгаа асуудлуудыг шийдвэрлүүлэхээр дараах хүсэлтийг гаргав.

-БНСУ-ын “Экзим” банкны хөнгөлөлттэй зээлээр 10 аймагт хэрэгжүүлж байгаа 25 мВ-ын Дулааны станцын ажил 2023 оноос эхэлж, 40 орчим хувийн гүйцэтгэлд хүрсэн ч үндсэн гүйцэтгэгч компани зээлийн санхүүжилт хүрэлцэхгүй шалтгаанаар төсөл бүхэлдээ царцжээ.

Иймд үүссэн нөхцөл байдлыг шийдвэрлэж барилга угсралтын ажлыг яаралтай эхлүүлэх талаар тодорхой шийдвэр гаргах, 

-Завхан аймаг нь Хөвсгөл аймгийн орон нутгийн өмчит “Могойн голын нүүрсний уурхай”-гаас хангадаг. Тус нүүрсний уурхай нь дотоодын зохион байгуулалтаас шалтгаалан хөрс хуулалтаа хийж чадахгүйд хүрчээ. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар чиглэл хүргүүлэх, 

-Арцсуурь боомт руу тавьж буй замын дараагийн ээлжийн багцыг шийдвэрлүүлэх, замын ажлыг эрчимжүүлэх. Зураг төсөл хийсэн Арц суурийн бүтээн байгуулалтын төсвийг ирэх оны төсөвт тусгуулах, 

-Хөдөө аж ахуйн өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын хүрээнд зүүн аймгаас байгалийн хадлан бэлтгэхэд зориулж хадлан бэлтгэх газар олгож өгөх, 

-Завхан аймгийн Алдархаан, Завханмандал, Тосонцэнгэл, Ургамал, Яруу, Цагаанчулуут сумын Засаг даргын Тамгын газар, Асгат, Ургамал, Завханмандал, Цагаанчулуут сум болон аймгийн Эрүүл мэндийн төвд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх зорилтын хүрээнд нэн шаардлагатай авто машиныг шийдвэрлэх, 

-Эрчим хүчний хэвийн байдлыг хангахын тулд Ховд, Завхан аймгийг холбох 220 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлыг эхлүүлэх, 0.4 кв-ын шугам тавигдаагүй сумдад шугамын шинэчлэл хийлгэх, 

-Аймгийн аюулгүйн нөөц бүрдүүлэхэд өвс тэжээлийн дэмжлэг үзүүлэх зэрэг хүсэлт гаргалаа. 

Шадар сайд цаашид Засгийн газраас орон нутагт санхүүгийн эрх мэдлийг олгож, Иргэдийн төлөөлөгчдийн хурал үүнд хяналт тавьдаг байх эрх зүйн орчныг бүрдүүлнэ гэв. Түүнчлэн төв, зүүн бүсээс хадлан бэлтгэхэд тулгамдаж буй зах зээл, эдийн засагтай холбоотой асуудлыг шийдвэрлэх, шаардлагатай газруудад туулах чадвар сайтай авто машиныг олгохоо илэрхийлэв


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16