Хөвсгөлийн УТХГ-ын Ханх хэсгийн байгаль хамгаалагчид "ХӨВСГӨЛ НУУР"-ын эрэг дагуух хог цэвэрлэгээний ажлыг нутгийн иргэдийн оролцоотойгоор зохион байгуулж эхэлсэн.
2026 оны 7 дугаар сарын 27-ны байдлаар цэвэрлэгээний ажилд 210 км газар нутагт, 25 айл өрх, 83 иргэн хамтарч ажиллалаа. Цэвэрлэгээний үеэр 560 кг хог хаягдлыг түүж төвлөрсөн цэгт хүргэв.
Ханх сумын айл өрх, иргэд, ААН, жуулчны баазууд, амрагчид та бүхнийг ХӨВСГӨЛ НУУР-ын эрэг дагуух нийтийн хог цэвэрлэх сайн дурын аянд нэгдэж, өөрсдийн амьдарч буй орчим, нуурын эрэг дагуух хог хаягдлаа цэвэрлэн Хог хаягдлын тухай хуулиа биелүүлэн, байгальд ээлтэй аялж, амрахыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас уриаллаа.
|
Эх сурвалж
| Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
|
АДМИН






Нийгэм





