Нийтийн тээврийн бодлогын газрын 70044040 дугаарын утсанд 2026 оны долоодугаар сарын 11-15-ны өдөр иргэдээс ирсэн талархал, санал, хүсэлт, гомдлын мэдээллийг хүргэж байна. Үүнд:
- Талархал: Чингэлтэй дүүргийн иргэн Эрдэнэчимэг: Ч:61 (ТЭЦ-3-Офицеруудын ордон) чиглэлд явж байсан 5-316 гарааш дугаартай "Сутайн буянт" ХХК-ийн жолооч Б.Цэлмэнд маш их баярлалаа. Автобус нь маш цэвэрхэн, сэрүүхэн, тухтай сайхан үйлчлүүллээ.
- Талархал: Баянгол дүүргийн иргэн Д.Даваажав: Ч:86 (Зайсан-Цамбагарав) чиглэлийн 23-017 гарааш дугаартай ГБУС ХХК-ийн жолооч Д.Чулуунпүрэв автобусанд бичиг баримтаа орхиж буусан байсныг олж өгч тусалсанд баярлалаа.
Иргэний гомдол: Баянгол дүүргийн иргэн Бат-Очир: Ч:70 (ТЭЦ-3-Ард кино театр) чиглэлд явж байсан 1-087 гарааш дугаартай автобусны жолооч нь автобусны зогсоол дээр зогсоогүй.
Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр нэг” ОӨНААТҮГ-ын 1-086 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э-д хурлын тогтоолоор сануулах арга хэмжээ авч шагналт цалингийн 3 хувийг хасах арга хэмжээ тооцсон.
Иргэний гомдол: Баянгол дүүргийн иргэн Оюунзул: М:1 (5 Шар-Офицеруудын ордон) чиглэлд явж байсан 1-050 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү.
Шийдвэрлэлт: Тээврийн хэрэгслийн жолооч Ч.А-т гаргасан гомдлын танилцуулж, дахин санал гомдол гаргахгүй ажиллахыг үүрэг болгов.
Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Ганчимэг: Ч:32Б (Офицеруудын ордон- ТЭЦ-3) чиглэлд явж байсан 25-048 гарааш дугаартай автобусны жолооч нь автобусны зогсоол дээр зогсоогүй.
Шийдвэрлэлт: Тээврийн хэрэгслийн жолооч М-д гаргасан гомдлын танилцуулж, дахин санал гомдол гаргахгүй ажиллахыг үүрэг болгов.
Иргэний гомдол: Чингэлтэй дүүргийн иргэн Өнөржаргал: Ч:23 (Зүрх-Уул-Ард кино театр) чиглэлд явж байсан 1-124 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч хүнээ аваагүй.
Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр нэг” ОӨНААТҮГ-ын 1-124 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э-д хурлын тогтоолоор сануулах арга хэмжээ авч шагналт цалингийн 3 хувийг хасах арга хэмжээ тооцсон.
Иргэний гомдол: Чингэлтэй дүүргийн иргэн Н.Солонго: Ч:34 (Шархад-ТЭЦ-3) чиглэлд явж байсан 7-024 гарааш дугаартай автобусны жолооч нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллахгүй байна.
Шийдвэрлэлт: 7-024 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.С-д “Мяралзаа” ХХК-ийн дотоод журмын дагуу арга хэмжээ авахаар болов.
Иргэний гомдол: Баянгол дүүргийн иргэн Баатар: Ч:48A (Зүүн салаа-МУБИС) чиглэлд явж байсан 3-163 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь гарын оролцоотой утсаар ярьсан.
Шийдвэрлэлт: Тээврийн хэрэгслийн жолооч Б.Н-д гаргасан гомдлын танилцуулж, дахин санал гомдол гаргахгүй ажиллахыг үүрэг болгов.
Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Батжаргал: Хүй7:2 (МУБИС-Хүй 7 худаг) чиглэлд явж байсан 3-084 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү.
Шийдвэрлэлт: Тээврийн хэрэгслийн жолооч Б.Б-д гаргасан гомдлын танилцуулж, дахин санал гомдол гаргахгүй ажиллахыг үүрэг болгов.
Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн Шинэтуяа: Ч:42 (Сүлжмэл-Зайсан) чиглэлд явж байсан 2-097 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү.
Шийдвэрлэлт: Тээврийн хэрэгслийн жолооч Э.Б-д гаргасан гомдлын танилцуулж, дахин санал гомдол гаргахгүй ажиллахыг үүрэг болгов.
Иргэний гомдол: Баянгол дүүргийн иргэн Б.Ариунзул: МҮИС дээр буудлаа өнгөрч зогсоод, хүнээ аваагүй. Гомдолтой арга хэмжээ тооцож, хариу өгнө үү?
Шийдвэрлэлт: Тээврийн хэрэгслийн жолооч Б.Э-т гаргасан гомдлын танилцуулж, дахин санал гомдол гаргахгүй ажиллахыг үүрэг болгов.
Иргэний гомдол: Чингэлтэй дүүргийн иргэн Ц.Ариунаа: 100 айл дээр буух байсан буулгаагүй. Хэл амаар доромжилсон. Гомдолтой арга хэмжээ тооцож, хариу өгнө үү?
Шийдвэрлэлт: Тээврийн хэрэгслийн жолооч О-д гаргасан гомдлын танилцуулж дахин санал гомдол гаргахгүй ажиллахыг үүрэг болгов.
Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн О.Тэмүжин: Ч:9 (Нисэх-Мубис) чиглэлд явж байсан 15-054 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү.
Шийдвэрлэлт: Тээврийн хэрэгслийн жолооч М-д гаргасан гомдлын танилцуулж, дахин санал гомдол гаргахгүй ажиллахыг үүрэг болгов.
Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн Ш.Чанцал: Ч:81 (3,4-р хороолол-Яармагийн 1-р буудал) чиглэлд явж байсан 15-099 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү.
Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр дөрөв” ОНӨААТҮГ-ын жолооч Н.Э-нд ЗТХуулийн дагуу торгуулийн арга хэмжээ тооцов.
|
Эх сурвалж
| Нийтийн тээврийн бодлогын газар
|
АДМИН







Нийгэм





