Dark Light
Нийгэм | 2026-07-28

“BIO MONGOLIA DAY 2026” АРГА ХЭМЖЭЭ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж буй “BIO MONGOLIA DAY 2026” олон улсын арга хэмжээ өнөөдөр нээлтээ хийлээ.
Арга хэмжээний нээлтэд Эрүүл мэндийн сайд Э.Батшугар оролцож, хэлсэн үгэндээ амьдралын шинжлэх ухаан, биотехнологи, биоанагаахын судалгаа, нарийвчлалт анагаах ухаан, хиймэл оюун ухаанд суурилсан инновац нь дэлхийн эрүүл мэндийн салбарын хөгжлийг шинэ шатанд хүргэж буйг онцлон тэмдэглэлээ.
Тэрээр Монгол Улсын Засгийн газар эрүүл мэндийн судалгаа, инновац, биоанагаахын шинжлэх ухаан, эмийн үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжих, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд онцгой ач холбогдол өгч байгааг онцолж, шинжлэх ухаанд суурилсан хөгжлийг эрчимжүүлэх нь эрүүл мэндийн салбарын тэргүүлэх зорилтын нэг болохыг илэрхийллээ.
Арга хэмжээний онцлох үйл явдлын нэг болох Цинхуа Их Сургууль–Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн хамтарсан Судалгааны төв албан ёсоор нээлтээ хийсэн нь хоёр улсын шинжлэх ухаан, судалгаа, инновацын хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэх чухал алхам болсныг сайд Э.Батшугар онцоллоо.
Мөн дэлхийн нэр хүндтэй эрдэмтэн, судлаачид биотехнологи, молекул биологи, геномик, эмийн инновац зэрэг тэргүүлэх чиглэлээр илтгэл тавьж, мэдлэг, туршлагаа хуваалцан, хамтын ажиллагааны шинэ боломжуудыг хэлэлцэж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16