Dark Light
Нийгэм | 2026-07-30

ЗАМД ҮЕРИЙН УС ТОГТОЖ, ЗАРИМ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЗОРЧИХ БОЛОМЖГҮЙ БОЛЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image
Үргэлжилсэн аадар борооны улмаас Гачууртын ам чиглэлийн авто замд ус ихээр тогтож, зарим тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй нөхцөл үүссэн.
 
Дүүргийн шуурхай алба, холбогдох байгууллагууд газар дээр нь ажиллаж:
  • Усанд саатсан 2 тээврийн хэрэгслийг татан гаргаж аюулгүй зорчих нөхцлийг бүрдүүллээ.
  • Нийтийн эзэмшлийн талбайд тогтсон усыг соруулах ажлыг шуурхай зохион байгууллаа.
 
Иргэдийн аюулгүй байдлыг хангах, үерийн эрсдэлийг бууруулах чиглэлээр шуурхай албад шөнийн турш тасралтгүй ажиллаж, нөхцөл байдлыг хяналтдаа аваад байна.
 
Иргэд та бүхэн үргэлжилсэн борооны үеэр үер ус ихтэй зам, голын ай сав орчимд зорчихдоо анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16