Манай улсын агаарын тээврээр энэ оны эхний хагас жилд 1.2 сая зорчигч зорчсоныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 82.8 мянга буюу 8.2 хувиар нэмэгдсэн байна. Үүнээс, 948.4 мянган зорчигч буюу 82.5 хувь нь олон улсад, 201.7 мянга буюу 17.5 хувь нь дотоодод зорчжээ.
Тодруулбал, олон улсын нислэгээс Улаанбаатар-Сөүл чиглэлийн зорчигч хамгийн их буюу 31.6, дотоодын нислэгээс Улаанбаатар- Оюутолгой чиглэлийн зорчигч хамгийн их буюу 81.6 хувийг эзэлж байгаа аж.









Нийгэм





