Dark Light
Нийгэм | 2026-07-30

ШАР ШОРООН ШУУРГАТАЙ ТЭМЦЭХ БҮС НУТГИЙН САНААЧИЛГЫГ ДЭВШҮҮЛНЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын (АНДЭЗНК) Зүүн болон Зүүн Хойд Азийн бүсийн төвийн захирал Б.Ганболдыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар СОР17-ын хүрээнд хамтран ажиллах асуудлаар санал солилцов. НҮБ-ын АНДЭЗНК-ын зүгээс санаачлан Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ, Япон, БНСУ-ын Гурван талт хамтын ажиллагааны байгууллагатай хамтран СОР17-ын үеэр Шар шороон шуургатай тэмцэх бүс нутгийн санаачилга дэвшүүлэхээр ажиллаж байна.
Өнгөрөгч онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас ирэх арван жилийг Шар шороон шуургатай тэмцэх олон улсын жилүүд болгон зарласан.
Энэ хүрээнд НҮБ-ын АНДЭЗНК-ийн тэргүүн, НҮБ-ын ЕНБД-ын орлогч Хатагтай Армида Алисжабана нь Шар шороон шуургатай тэмцэх НҮБ-ын Эвслийг хамтран даргалагч бөгөөд энэ удаа манай улсад айлчилж, СОР-17 арга хэмжээнд оролцох үеэрээ дээрх бүс нутгийн санаачилгыг албан ёсоор дэвшүүлэх юм.
Шар шороон шуургатай тэмцэх санаачилгын хүрээнд Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга Э.Баттулга мэдээлэл, санал солилцов. Цаашид тус газрын тандалт, мониторингийн станцуудыг нэмэгдүүлэх, үнэлгээ загварчлал, техникийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх чиглэлд бодитой ахиц дэвшил гарна гэж талууд үзлээ.
Шар шороон шуургатай тэмцэх НҮБ-ын Эвсэлд НҮБ-ын 20 гаруй төрөлжсөн байгууллага, агентлагууд нэгдэн орсон бөгөөд шар шороон шуурганы эх үүсвэр, нөлөөнд нэрвэгддэг голлох гишүүн орнуудыг дэмжиж, идэвхтэй хамтран ажиллаж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16