Dark Light
Нийгэм | 2026-07-30

АИ-92 БЕНЗИНИЙ 15-17 ХОНОГИЙН НӨӨЦТЭЙ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Шатахууны хангамж, нийлүүлэлт болон нөөцийн цаг үеийн нөхцөл байдлын талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв болон Ашигт малтмал, газрын тосны газрын дарга П.Баянбаатар нар мэдээлэл өглөө.
Баяр наадмын өдрүүдэд буюу 7 дугаар сарын 10-наас 19-ний хооронд иргэдийн орон нутгийг чиглэсэн хөдөлгөөн эрс нэмэгдэж, шатахууны хэрэглээ ердийн үеийнхээс 4 дахин өссөнтэй холбоотойгоор зарим байршилд нийлүүлэлтийн тасалдал, ШТС-уудад ачаалал үүссэн.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд АИ-92 бензиний 15-17 хоногийн, дизель түлшний 20-23 хоногийн нөөцтэй байгаа бөгөөд шатахууны нөөцийг ойрын 10 хоногийн дотор бүрэн нөхөж бүрдүүлэхээр ажиллаж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16