Dark Light
Нийгэм | 2026-07-30

ДАЙНД АМЬ ҮРЭГДСЭН ХҮҮХДҮҮДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2026 оны 7 дугаар сарын 27-ны өдөр буюу Донбассын дайнд амь үрэгдсэн хүүхдүүдийн дурсгалыг хүндэтгэх өдөр Улаанбаатар дахь “Русский Дом”-д зэвсэгт мөргөлдөөний улмаас амь насаа алдсан хүүхдүүдийн гэгээн дурсгалд зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа.

Арга хэмжээний хүрээнд Старобельск хотын оюутны дотуур байранд болсон халдлагын улмаас хорвоог орхисон Багшийн коллежийн оюутнуудын гэгээн дурсгалд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн нээгдэв. Тус үзэсгэлэнд эмгэнэлтэйгээр амь үрэгдсэн залуусын гэрэл зураг, нэрсийг харуулав.

Дурсгалын хөтөлбөрийн үргэлжлэл болгон 2026 оны 5 дугаар сарын 22-нд болсон эмгэнэлт үйл явдлын тухай өгүүлэх “Старобельск Хүүхдүүд амь үрэгдэх ёсгүй” баримтат киног толилуулав. Тус кино бүтээлийг эмгэнэлт явдлын гэрчүүд болон амьд үлдсэн хүмүүсийн үнэн бодит түүх, дурсамжид үндэслэн бүтээсэн бөгөөд хохирогчдыг авран хамгаалсан хүмүүсийн эр зориг, хагацал зовлон, тэсвэр хатуужлыг өгүүлдэг.

Арга хэмжээнд ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны цэрэг, агаарын цэргийн атташе, хошууч генерал Павел Владимирович Петрунин, мөн тус Элчин сайдын яамны хэвлэлийн албаны дарга Борис Кушхов нар оролцов.

Мөн “Донбассын цагаан тогоруу” дурсгалын аянаар оролцогчид дурсамж, энх тайван, итгэл найдварын бэлгэдэл болсон цагаан цаасан тогоруу урлан, амь үрэгдсэн хүүхдүүдийн гэгээн дурсгалыг хүндэтгэсэн юм.

Зохион байгуулсан эдгээр арга хэмжээ нь дайн хүүхдийн амь насыг хэзээ ч булаах ёсгүйг дахин санууллаа. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16