“Эрдэнэс Тавантолгой” ХК олон улсын ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцооны стандарт, ISO 45001:2018 Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцооны стандарт, ISO14001:2015 Байгаль орчны менежментийн тогтолцооны стандартыг үндсэн үйл ажиллагаанд нутагшуулах ажлын хүрээнд Цанхийн зүүн уурхайн гэрээт компаниуд болох “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК, “Нормаунт” ХХК-д Нэгдсэн менежментийн тогтолцооны стандартуудын хөндлөнгийн аудитыг 2026 оны 07 дугаар сарын 16-24-ний өдрүүдэд хийж гүйцэтгэлээ.
Хөндлөнгийн аудитад хамрагдсан компаниуд нэгдсэн менежментийн тогтолцооны стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн гэрчилгээжсэн бөгөөд аудитын үр дүнгээс гарсан анхаарах асуудал, үл тохирлыг залруулах хариу арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан ажиллах үүрэг хүлээх юм. Мөн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг ханган ажиллах, байгаль орчны сөрөг нөлөөг бууруулан ажиллах юм.







Нийгэм





