Dark Light
Нийгэм | 2026-07-31

Б.АРИУНЗУЛ U17-ЫН ДАШТ-ЭЭС АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Чөлөөт бөхийн 17 хүртэлх насны /U17/ дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Азербайжаны нийслэл Баку хотод үргэлжилж байна.

Монголын Үндэсний олимпын хорооны мэдээлснээр, Монгол Улсаас оролцсон эмэгтэйчүүдийн 65 кг-ын жинд хүч үзсэн Б.Ариунзул аваргын төлөөх барилдаанд Казахстаны бөх Абдималик Айшаг 4:0-ээр буулган авч, U17 насны дэлхийн аваргын алтан медалийн эзэн боллоо.

Тэрбээр тэмцээний эхний даваанд Украины Бухтина Иринаг 5:0-ээр, шөвгийн наймд Узбекистаны Азимова Шахзодаг 11:0-ээр илт давуу ялсан юм. Харин хагас шигшээд Беларусын Брахинетс Палинаг 7:1-ээр ялснаар аваргын төлөө шалгарч, улмаар шигшээ барилдаанд ялалт байгуулан дэлхийн аваргын цолыг хүртлээ. 

Б.Ариунзул бөхийн спортын гараагаа “Төгс” дэвжээнд эхлүүлж, тус дэвжээний дасгалжуулагч агсан Ч.Пүрэвбаярын удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийж байсан түүхтэй.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16