Агаар, орчны бохирдлыг бууруулах ажлын хүрээнд айл өрх, аж ахуй нэгж, байгууллын зуухыг шингэрүүлсэн нефтийн хийн халаалтад шилжүүлэх төсөл, түүний хэрэгжилттэй танилцлаа.
2025-2026 оны халаалтын улиралд Баянгол, Чингэлтэй дүүргийн нийт 5,000 айлыг шингэрүүлсэн нефтийн хийн халаалтад шилжүүлсэн.
Энэ хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва болон албаны бусад төлөөллийн хамт Чингэлтэй болон Баянгол дүүргийн 5 байршилд ажиллалаа.
Улаанбаатар хотын айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагыг шингэрүүлсэн нефтийн хийн халаалтад шилжүүлэх төсөл амжилттай хэрэгжиж эхэлсэн. Хийн түлш борлуулах 25 цэг ажиллаж байна.
2025-2026 онд
- Чингэлтэй дүүргийн 3,815 өрх
- Баянгол дүүргийн 1,185 өрх нийт 5,000 өрхийг шингэрүүлсэн нефтийн хийн халаалтад шилжүүлсэн.
Монгол инженерүүдийн хөгжүүлсэн шингэрүүлсэн хийн зуух нь:
- NFPA олон улсын стандарт хангасан
- Хий алдагдлаас хамгаалах олон шатлалт хамгаалалттай
- Аюулгүй ажиллагааны өндөр түвшинтэй
- Ашиглахад хялбар
- Агаар чийгшүүлэгч усны тавцантай
Мөн Нийслэлийн хэмжээнд нүүрсэн галлагаатай 69 усан халаалтын зуухыг шингэрүүлсэн хийнд шилжүүлэх шаардлагатай.
2026 онд 8 зуухыг хийн түлшинд шилжүүлэхээр бэлтгэл хангаж байна.
Тухайлбал, Ерөнхий боловсролын 117 дугаар сургууль хийн халаалтад бүрэн шилжүүлсэн. Энэ нь гэр хороолол дахь 1,000 гаруй янданг буулгасантай дүйцэх үр нөлөөтэй.
Сургуулийн нүүрсэн зуухыг шингэрүүлсэн нефтийн хийн халаалтаар шийдсэнээр орон тоо буурч, ашиглалт ахуйн зардал хэмнэх боломж бүрдсэн. Хуучин 8 орон тоо ажиллаж байсан бол хийн халаалтад шилжсэнээр одоо автоматжуулсан учир ганц хүн ажиллуулдаг болжээ. Мөн орчны бохирдол буурч, хүүхдүүдийн сурах орчинд эерэг нөлөө гарч байгааг сургуулийн удирдлага танилцууллаа.
АДМИН






Нийгэм





