Dark Light
Нийгэм | 2026-07-31

ЗЭВСЭГТ ХҮЧИН ШИНЭХЭН ОФИЦЕРУУДААР БҮЛ НЭМЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2026 онд ҮБХИС болон гадаадын цэргийн их, дээд сургуулийг амжилттай төгссөн төгсөгчид "Жанжин туганд" хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа ЗХЖШ-ын жагсаалын талбайд боллоо.
Энэ үеэр гадаадын цэргийн их, дээд сургуулийг төгсөгчдөд ЗХЖШ-ын даргын тушаалаар дэслэгч цол олгож, Монгол Улсын Зэвсэгт хүчний офицерын эгнээнд элссэнийг баталгаажуулав.
Зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд бүл нэмж, цэргийн албаны нэр хүндтэй бөгөөд хариуцлагатай замналынхаа эхлэлийг тавьж буй шинэхэн офицеруудад ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал С.Ганбямба баяр хүргэн амжилт хүсээд, офицер хүний нэр төр, сахилга хариуцлагыг эрхэмлэн, ажил албандаа эзний ёсоор хандаж, эх орон, ард түмэндээ үнэнчээр зүтгэхийг захисан юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16