Монголын газрын тос импортлогч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөгчид Бүгд Найрамдах Солонгос Улсын (БНСУ) "GS Caltex" компанийн удирдлагуудтай уулзаж, шатахууны квот, үнэ болон тээвэрлэлтийн асуудлаар хэлэлцээ хийлээ.
Уулзалтын үр дүнд талууд яриа хэлэлцээг албан ёсоор эхлүүлж, ирэх 8 дугаар сардаа багатаан эхний ээлжийн бүтээгдэхүүнийг авч эхлэхээр тохиролцсон байна. Энэхүү ажлыг УИХ-ын гишүүн Г.Дамдинням болон холбогдох салбарын төлөөллүүд санаачлан зохион байгуулж байгаа юм.
"GS Caltex" нь БНСУ-ын эрчим хүч, газрын тос боловсруулах салбарын хамгийн том гигант компаниудын нэг юм. Тус корпораци нь нефть боловсруулах, автомашины болон онгоцны түлш, тосолгооны материал, нефть-химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн дэлхийн олон оронд экспортолдог аж.
Монгол Улс шатахууны нийлүүлэлтийн эх үүсвэрээ диверсификаци хийж, шинэ гарц нээх хэлэлцээр ийнхүү амжилттай үргэлжилж байна.







Нийгэм



