Dark Light
Нийгэм | 2026-08-01

ШИНЭ ДЭВШИЛТ ХОЛБОО БАЙРАА ШИНЭЭР БАРИХ ГЭЖ БАЙГАА ТУЛ С.ЗОРИГ АГСНЫ ХӨШӨӨГ ТҮР НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Төв шуудангийн урд талд байрлах Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, ардчилсан хөдөлгөөний анхдагчдын нэг С.Зориг агсны хөшөөг Шинэ дэвшилт холбоо байрыг шинээр барих гэж байгаа учир нүүлгэн шилжүүлжээ. С.Зориг агсны хөшөөг Сүхбаатар дүүргийн долоодугаар хороонд орших Ардчиллын ордны гадна байрлуулсан байна.

Энэ талаар Монголын Ардчилсан Холбооноос дараах тайлбарыг гаргажээ.

"Улаанбаатар хот , Сүхбаатар дүүргийн төр захиргааны байгууллага , мэргэжлийн албад тус тус хянан зөвшөөрч түүнчлэн хөрөнгө оруулагчтай тохирсноор Шинэ Дэвшилт Холбоо / ШДХ/ өмчлөлийн барилгаа буулгаж улмаар шинэчлэн барих шаардлагынхаа дагуу Монголын төр , нийгмийн зүтгэлтэн , МоАХ - ны анхны Ерөнхий зохицуулагч Санжаасүрэнгийн Зориг асны хөшөөг нүүлгэж аюулгүй газарт түр шилжүүлэн байрлуулах хүсэлтээ 2026 оны IV сарын 27- ны өдөр Монголын Ардчилсан Холбоонд 04/ 2 тоотоор ёсчлон ирүүлсэн юм. Бид Зохиогчийн эрхийн хуулийн хүрээнд уран барималч Б.Дэнзэнтэй зөвшилцсөн болно."

 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16