Архангай аймгийн Бөхбилэгт дэвжээний 30 жилийн ойн баяр наадам өргөн дэлгэр боллоо. 30 жилийн ойн хүчит бөхийн барилдаанд Улсын заан С.Сүхбат түрүүлж, Улсын үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар үзүүрлэлээ. Их шөвөгт Улсын харцага О.Мөн-Эрдэнэ, Ө.Батсуурь нар шалгарлаа.
Энэ үеэр Улсын баяр наадамд амжилттай сайн барилдаж 6 даван улсын харцага цолны болзол хангасан Э.Мөнхжаргал, Ө.Батсуурь нарт тус бүр 80 сая төгрөг, эрдэнийн хүлэг, 5 давж улсын начин цолны болзол хангасан Б.Шаравдорж, Б.Гончигсүрэн нар тус бүр 60 сая төгрөг, эрдэнийн хүлгийг Арын сайхан хангайн зон олноос бэлэглэлээ.
Мөн Бөхбилэгт дэвжээний бөхчүүдээ амжиллттай сайн дасгалжуулсан Улсын арслан Р.Пүрэвдагва, аймгийн арслан Б.Чинбат нарт тус бүр 10 сая төгрөгийг гардуулав.







Нийгэм



