Dark Light
Нийгэм | 2026-08-01

ӨДӨРТӨӨ ДУУ ЦАХИЛГААНТАЙ БОРОО ОРНО

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Наймдугаар сарын 02-ны цаг агаарын урьдчилсан мэдээ: 

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.  

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр +6...+11 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +18...+23 градус, бусад нутгаар +12...+17 градус, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар +16...+21 градус, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +20…+25 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр +30...+35 градус, бусад нутгаар +25..+30 градус дулаан байна. 

 УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо, өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +13...+15 градус, өдөртөө +23...+25 градус дулаан байна. 

БАГАНУУР ОРЧМООР:  Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +12...+14 градус, өдөртөө +23...+25 градус дулаан байна. 

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо, өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +9...+11 градус, өдөртөө +21...+23 градус дулаан байна. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16