Dark Light
Нийгэм | 2026-08-02

ОХУ-ААС СҮХБААТАР БООМТООР ИМПОРТООР ИРЖ БУЙ ШАТАХУУНЫ МЭДЭЭЛЭЛ

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image
Сүхбаатар боомтоор 2026 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 41 вагон буюу 2,460 тонн Аи-92 автобензин, 08 дугаар сарын 01-ний өдөр 22 вагон буюу 1,364 тонн нийт 63 вагон буюу 3,824 тонн Аи-92 автобензин орж ирсэн нь манай улсын 2 өдрийн ердийн хэрэглээтэй тэнцэх хэмжээ юм. Эдгээр вагонуудыг буух өртөөд буюу Толгойт, Рашаант, Дархан, Эрдэнэт, Улаанбаатар зэрэг өртөөдөд тээвэрлэн хүргэсэн ба  агуулахад буулгах, Улаанбаатар хот болон орон нутгийн ШТС-ууд руу тасралтгүй ачилт хийх ажлыг зохион байгуулж байна.
Өнөөдөр буюу 2026 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 34 вагон буюу 2,100 тонн Аи-92 автобензинийг Улаанбаатар хотын Толгойт, Аршаант өртөөнд байрлах агуулахад буулгах ажлыг УБТЗ, Гаалийн байгууллага, ААН-үүд  хамтран шуурхай зохион байгуулан ажиллаж байна.
ОХУ-аас төмөр замын Сүхбаатар боомтоор Монгол Улсад импортоор орж ирсэн шатахуунтай вагоныг буух өртөөдөд тээвэрлэн хүргэх, буулгах. ШТС-ууд руу ачих ажлыг УБТЗ, Гаалийн байгууллага болон холбогдох байгууллагууд, импортлогч ААН-үүд хамтран 24 цагаар тасралтгүй шуурхай зохион байгуулан, бүхий л боломжит арга хэмжээ авч ажиллаж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00