2026 оны наймдугаар сарын 03-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Өнөөдөр зээл хөөцөлдөх эсвэл арилжаа наймаа хийх зэрэгт сайн өдөр. Удирдах албан тушаалтнууд ч жирийн ажилчид ч таны талд байх болно. Албан тушаал дэвшүүлэх санал ирэх магадлалтай. Олдсон боломжийг өөрийн дадлага туршлагаар үр дүнтэй болгох нь гол зорилго байна. Бусдын бодол санаанаас сайн талыг нь авч, тулгарсан асуудлаа шийдвэрлэ. Танд зөв зөвлөгөө өгөөжөө өгөх болно. Тэвчээртэй байж, өөрийнхөө өгөх хариултын талаар анхааралтай бод.
Үхэр: Хүсэж байгаа бизнес болон үйлдвэрлэлд хөрөнгө оруулах итгэл үнэмшил их байна. Ажлынхаа саад бэрхшээлийг арилган, хойшлогдсон гэрээ хэлцлээ сэргээ. Нарийн төлөвлөгөөтэй бол амжилтад хүрэх боломжтой үе. Таны эрч хүч нэмэгдэж, бие махбодын үйл ажиллагаатай холбоотой ажлаас үр шимийг нь хүртэнэ. Бусдын ярианд анхаарлаа сатаарахгүй ганцаараа ажилласнаар амжилтад хүрэх боломж ихэснэ. Өөрийн үзэл бодлоор туйлбартай алхам хийхийг илүүд үз.
Ихэр: Шинжлэх ухааны судалгаатай холбоотой үйл ажиллагаанд тохиромжтой өдөр. Өөрийн мэдлэг боловсрол, ур чадварыг батлан харуулах болно. Та ямар нэгэн зүйлийг удирдах, санаачилга гаргахаас айх хэрэггүй. Ямар нэг зүйлийг хөндлөнгөөс нь ажиглаж үнэлэлт дүгнэлт өгөх их амархан байдаг гэдгийг сана. Та бусад хүмүүсийг дуурайх хэрэггүй. Өөрийн гэсэн замаар яв.
Мэлхий: Энэ өдөр танд аз авчрах болно. Ажил мэргэжлийн хувьд эерэг хандлага их байгаа тул өөртөө итгэлтэй байж, зөв хэв маяг бий болго. Албан тушаал дэвших боломж хайж байгаа болон шинэ гэрээ хэлэлцээр байгуулах гэж байгаа хүмүүст тусламж ирнэ. Олон гайхалтай санаа толгойд тань орж ирэх бөгөөд түүнийгээ бодит байдал дээр хэрэгжүүл. Хуулийн асуудал таатай үр дүнд хүрнэ.
Арслан: Өнөөдөр та арилжаа наймааны гэрээ хэлэлцээрийг амжилттай хийж чадах бололтой. Энэ нь ихээхэн эрсдэл дагуулах байсан ч та өөр боломжийг харж, улмаар ашигтайгаар эргүүлж чадах байх. Эрүүл мэнддээ анхаарч байхыг зөвлөе. Сайхан зүүд зүүдлэх бөгөөд хүсэл мөрөөдөл биелэх магадлалтай байна. Олон хүмүүсийн дунд биеэ хэрхэн авч явах тань чухал хүмүүсийн анхаарлыг татах болно.
Охин: Хамт ажиллагсдаасаа тусламж хүсэх, олон нийттэй холбогдолтой санал санаачилга гаргахад нааштай өдөр. Зөв мэдээлэл олж авахын тулд та тэнцвэртэй байх хэрэгтэй. Та хэн нэгэнд эд хөрөнгөтэй болоход нь тусалж мөнгөн орлого олох боломж зааж өгнө. Таны харилцааны чадвар болон зөн совин өндөр байна.
Жинлүүр: Өнөөдөр од эрхсийн нөлөө элдэв адал явдал учруулахаас илүү нэгэн хэвийн байдлыг бэлгэдэх болно. Хов жив хөөцөлдөхөөсөө өмнө өөрийн буруугаа хүлээх талаар бодож үзэх хэрэгтэй. Хий дэмий зүйлд харамсах хэрэггүй. Харин ч энэ үеийн тогтвортой хандлага зорилгоо биелүүлэх шинэ санаа олж авахад тань туслах болно. Энэ үед тэвчээр болон шургуу зан ашгаа өгөх болно.
Хилэнц: Од эрхсийн нөлөө санхүүгийн байдлыг тань дэмжиж байна. Худалдаа наймаанд ашигтай байх бөгөөд амжилтад хүрнэ гэдэгтээ итгэлтэй байж, мөрөөдлийнхөө төлөө ажилла. Та дэмий зарлага гаргаж санхүүгийн хямралд ордог тул үүнээсээ зайлсхийх хэрэгтэй. Өөрт тохирсон хамгийн зөв шийдвэр гаргах хүртлээ үнэтэй худалдан авалтаа хойшлуулахыг зөвлөж байна.
Нум: Өнөөдөр сэтгэл хөдөлгөсөн үйл явдалтай өдөр болж өнгөрөх төлөвтэй байна. Үнэ цэнтэй зүйл мэдэж авч ч болох юм. Дарга болон эрх мэдэлтэй хүмүүсийн сэтгэлд нийцэх нь амаргүй байх болно. Гэсэн ч таны шаргуу хөдөлмөрийг хэн ч анзаарахгүй өнгөрөх вий гэж санаа бүү зов. Ямар ч зөрчилдөөн маргалдаан гарсан өөрийнхөө ажлаа л хийж ашигтай өөрчлөлтийг бий болго.
Матар: Ажил төрөлд томоохон өөрчлөлт хүлээж байна. Иймд шинэ үйл явдалд бэлэн бай. Амьдралын хэв маягаа өөрчлөх нь чухал байгаа бол энэ цаг мөчөөс эхэл. Өөртөө өндөр шаардлага тавьж, хоолны зөв дэглэм барь. Элдэв муу зуршлаасаа салахын тулд мэргэжлийн хүнээс зөвлөгөө ав. Эрүүл мэнддээ анхаарч зөв дэглэмийн талаар судлан, өөрийн амьдралд хэрэгжүүл.
Хумх: Бусдаар хүндлүүлэх бишрүүлэх нь маш чухал санагдан, алдар нэртэй болох, амжилт олохыг хүснэ. Хүмүүст өөрийн амьдралын түүх, туулсан адал явдлаа ярихад бусдыг анхаарлыг их татна. Нийгэмд танигдсан нөлөө бүхий хүмүүс ямар ч төрлийн үйл ажиллагааг зохион байгуулж чадах ба мөнгө болон нэр хүнд аль алийг олж авах чадвартай байна. Харин зүгээр суугаад яриад байвал өөрийн байдлаа өөрчилж урагшилж чадахгүй.
Загас: Өнөөдөр түр зуурын бужигнаан, үймээн шуугиан эргэн тойронд үүснэ. Ямар ч оролдлого тань мухардалд орох өдөр болно. Яаруу сандруу байдлаа хянахад хүндрэлтэй байх ба зарим нөхцөл байдал таныг бүр дордуулна. Сэтгэл татах байдал болон тэсвэр хатуужил хүрэлцээтэй байгаа гэдгийг ямагт сана. Хэрэв танд хэн нэгэн чухал сэтгэгдэл төрүүлж байгаа бол санал бодлоо чөлөөтэй хуваалц.
АДМИН







Нийгэм


