Dark Light
Нийгэм | 2026-08-03

ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫГ ТАНИЛЦУУЛНА

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны асуудал хариуцсан Шуурхай штаб өнөөдөр хуралдаж, шатахууны нөөц бүрдүүлэлт, нийлүүлэлтийн зохион байгуулалтын талаар хэлэлцэн гаргасан шийдвэрээ олон нийтэд танилцуулахаар болжээ.

Албаныхны мэдээлснээр, Монгол Улсын АИ-92 автобензиний сарын хэрэглээ оргил үедээ 70 мянган тоннд хүрдэг байна. Харин наймдугаар сарын нийлүүлэлтийн хүрээнд ОХУ-ын "Роснефть" компаниас 50 мянган тонн, бусад нийлүүлэгчдээс 10 мянган тонн, БНХАУ-аас зургаан мянган тонн буюу нийт 66 мянган тонн АИ-92 автобензин нийлүүлэх захиалга баталгаажжээ.

Үүнээс гадна БНСУ-аас 20 мянган тонн АИ-92 автобензин импортлохоор ажиллаж байгаа бөгөөд энэ нь шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийн эрсдэлийг бууруулах, импортын эх үүсвэрийг төрөлжүүлэх зорилготой аж.

Засгийн газар шатахууны импорт, гаалийн бүрдүүлэлт, тээвэрлэлт, агуулах, түгээлтийн үйл ажиллагааг тасалдуулахгүй байх чиглэлээр 24 цагаар шуурхай ажиллаж байгаа бөгөөд нийлүүлэлт, түгээлтийн талаарх мэдээллийг тогтмол, ил тод мэдээлэх үүргийг холбогдох байгууллагуудад өгсөн байна.

Мөн иргэдийг зөвхөн албан ёсны мэдээлэлд итгэж, шатахууны нийлүүлэлттэй холбоотой асуудалд тайван, хүлээцтэй хандахыг уриалжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16