Dark Light
Нийгэм | 2026-08-03

04, 05-НД ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2026 оны 08 дугаар сарын 03-наас 08 дугаар сарын 13-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулж байна. 
 
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар халж, нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер усны, аюулаас анхаарна уу.
 
Хур тунадас: 03-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 04-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 05-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 06-нд зүүн аймгуудын нутгаар, 07, 08-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 09-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 10, 11-нд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
 
Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
 
Агаарын температур: Ихэнх нутгаар халж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +21...+26 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +21...+26 градус, өдөртөө +34...+39 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +17...+22 градус, өдөртөө +29...+34 градус, бусад нутгаар шөнөдөө +12...+17 градус, өдөртөө +25...+30 градус дулаан байна. 
 
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
 
Хур тунадас: 04, 05-нд аадар бороо орно, дуу цахилгаантай.
 
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
 
Агаарын температур: Шөнөдөө +12...+17 градус, өдөртөө халж +25...+30 градус дулаан байна. 

Эх сурвалж | ЦУОШГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16