Dark Light
Нийгэм | 2026-08-03

ӨНГӨРСӨН 7 ХОНОГТ ӨВӨРХАНГАЙН ГУЧИН-УСТ 106.7 ММ БОРОО ОРЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2026 оны 07-р сарын 27-ны 08 цагаас 2026 оны 08-р сарын 03-ны 08 цаг хүртэлх 7 хоногийн цаг агаарын тоймыг хүргэж байна. 
 
Хур тунадас: 27-нд баруун болон төв аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр 0-66.0 мм, 28-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр 0-49.0 мм, 29-нд баруун, төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр 0-53.0 мм, 30-нд баруун, төв, говийн болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар 0-23.0 мм, 31-нд баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв, зүүн аймгуудын ихэнх нутгаар 0-23.0 мм, 1-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун, говийн болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар 0-34.0 мм, 2-нд баруун болон төв аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр 0-34.0 мм бороо, дуу цахилгаантай аадар бороо орсон байна. Ихэнх нутгаар 0.2-106.7 мм бороо орсноос 7 хоногийн нийлбэрээр хамгийн их нь Өвөрхангайн Гучин-Уст 106.7 мм, Нийслэлийн Хан-Уулд 94.0 мм, Өвөрхангайн Хайрхандулаанд 92.7 мм бороо орсон байна.
 
Агаарын хамгийн их температур: Хугацааны эхэнд говийн бүс нутаг, Хэрлэн, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар +35…+40 градус, Дорнодын тал нутгаар +29...+35 градус, Увс нуурын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Хангайн нурууны өвөр бэл, Тэрэлж голын хөндийгөөр +16...+22 градус, бусад нутгаар +23...+28 градус дулаан байв. Хугацааны дунд үеэс ихэнх нутгаар сэрүүсэж Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр +13...+19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +29…+35 градус, бусад нутгаар +20...+28 градус дулаан байв.
 
Агаарын хамгийн бага температур: Өнгөрсөн 7 хоногт хугацааны эхний хагаст Увс нуур болон Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр голын хөндийгөөр +4...+12 градус, говийн бүс нутгийн өмнөд болон зүүн хэсгээр +23...+29 градус, бусад нутгаар +13...+22 градус дулаан хоносон байна. Хугацааны сүүлийн хагаст Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр +2...+10 градус говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +19...+25 градус, бусад нутгаар +12...+18 градус дулаан хоносон байна.
 
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур секундэд 17-20 метр хүрч ширүүссэн байна.
 
Улаанбаатар хот орчмоор:
 
Хур тунадас: 27-нд 1.0-3.0 мм, 28-нд 15.0-40.7 мм, 29-нд 4.0-13.0 мм, 30-нд 15.0-39.0 мм, 31-нд 0.4-1.0 мм, 8-р сарын 1-нд 6.0-49.0 мм, 2-нд 0.4-2.0 мм бороо, дуу цахилгаантай аадар бороо орсон байна.
 
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүссэн байна.
 
Агаарын температур: Долоо хоногийн эхэн үеэр шөнөдөө +17...+20 градус, өдөртөө +20...+29 градус дулаан байв. Хугацааны дунд үеэс, шөнөдөө +11...+15 градус, өдөртөө +21...+27 градус дулаан байв.
 
Тэрэлж-Налайх орчмоор: 28-нд 9.0 мм, 29-нд 11.0 мм, 30-нд 39.0 мм, 1-нд 7.0 мм, 2-нд 0.0 мм бороо орсон байна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүссэн байна. Агаарын температур долоо хоногийн эхэн үеэр шөнөдөө +15...+17 градус, өдөртөө +19...+27 градус дулаан байв. Хугацааны дунд үеэс, шөнөдөө +9...+11 градус, өдөртөө +20...+24 градус дулаан байв.
 
Багануур орчмоор: 29-нд 7.4 мм, 30-нд 14.3 мм, 1-нд 0.0 мм бороо орсон байна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүссэн байна. Агаарын температур долоо хоногийн эхэн үеэр шөнөдөө +16...+20 градус, өдөртөө +23...+31 градус дулаан байв. Хугацааны дунд үеэс, шөнөдөө +12...+15 градус, өдөртөө +24...+27 градус дулаан байв.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00