Сүхбаатар боомтоор:
- 2026 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 2,220 тонн Аи-92 автобензин,
- 08 дугаар сарын 02-ны өдөр 49 вагон буюу 2,940 тонн нийт 86 вагон буюу 5,160 тонн Аи-92 автобензин орж ирсэн нь манай улсын 2,5 өдрийн ердийн хэрэглээтэй тэнцэх хэмжээ юм.
Эдгээр вагонуудыг буух өртөөд буюу Толгойт, Рашаант, Дархан, Эрдэнэт, Улаанбаатар зэрэг өртөөдөд тээвэрлэн хүргэсэн ба агуулахад буулгах, Улаанбаатар хот болон орон нутгийн ШТС-ууд руу тасралтгүй ачилт хийх ажлыг зохион байгуулж байна.
ОХУ-аас 2026 оны 07 дугаар сарын 29-ний өдөр ачигдсан нийт 28 вагон буюу 1,680 тонн Аи-92 автобензин Сүхбаатар боомтоор орж ирэх төлөвтэй байна.
ОХУ-аас төмөр замын Сүхбаатар боомтоор Монгол Улсад импортоор орж ирсэн шатахуунтай вагоныг буух өртөөдөд тээвэрлэн хүргэх, буулгах, ШТС-ууд руу ачих ажлыг УБТЗ, Гаалийн байгууллага болон холбогдох байгууллагууд, импортлогч ААН-үүд хамтран 24 цагаар тасралтгүй шуурхай зохион байгуулан, бүхий л боломжит арга хэмжээ авч ажиллаж байна.

|
Эх сурвалж
| Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
|
АДМИН







Нийгэм


