Dark Light
Нийгэм | 2026-08-03

ЗӨРЧИЛ ГАРГАСАН ЖОЛООЧ НАРЫГ СУРГАЛТАД ХАМРУУЛНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийтийн тээврийн бодлогын газрын 70044040 дугаарын утсанд 2026 оны долоодугаар сарын 20-21-ний өдөр иргэдээс ирсэн талархал, санал, хүсэлт, гомдлын мэдээллийг хүргэж байна. Үүнд:

Талархал: Сонгинохайрхан дүүргийн иргэн Билэг: Ч:42 (Сүлжмэл-Зайсан) чиглэлд явж байсан 2-157 гарааш дугаартай "Зорчигч тээвэр хоёр" ОНӨААТҮГ-ын жолооч Н.Мэндбаярт маш их баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье, зан харилцаа сайтай, иргэдээ мэдээллээр хангаж, найрсаг сайхан үйлчилж байгаад талархаж байна.

Талархал: Чингэлтэй дүүргийн иргэн Б.Саруул М:1 (5 Шар-Офицеруудын ордон) чиглэлд явж байсан 2-101 гарааш дугаартай "Зорчигч тээвэр хоёр" ОНӨААТҮГ-ын жолооч Ганзориг автобусанд бие нь өвдсөн охинд минь анхны тусламж маш сайн үзүүлсэнд баярлалаа.

Иргэний санал: Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны иргэд: Ч:28 (Сэлх-7 Буудал), Ч:29А (Сэлбэ-Чингис зочид буудал-Зүүн 4 зам) чиглэлүүдийг хуучин чиглэлээр явуулах шаардлагатай байна.

Шийдвэрлэлт: Ч:29А болон Ч:28 чиглэлүүдийг иргэдээс ирүүлсэн төв замын түгжрээнд оруулахгүйгээр богино эргүүлэх хүсэлтийн дагуу шийдвэрлэсэн тул буцааж өөрчлөх боломжгүй байна.

Иргэний гомдол: Сүхбаатар дүүргийн иргэн Б.Амартунгалаг: Хүнсний 4-р дэлгүүрээс буудал хэтэрч хүн авсан. Шаардлага тавихаар хэл амаар доромжилж байна.

Шийдвэрлэлт: Тээврийн хэрэгслийн жолооч Б.А-д гаргасан гомдлын танилцуулж, дахин санал гомдол гаргахгүй ажиллахыг үүрэг болгов.

Иргэний гомдол: Сүхбаатар дүүргийн иргэн Ш.Оюун: Саппоро дээр буух гэхэд жолооч гэнэт тоормослоод, намайг унагасан. Гомдолтой арга хэмжээ тооцож хариу өгнө үү?

Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр тав” ОНӨААТҮГ-ын 25-042 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийг сургалтад суулгахаар болов.

Иргэний гомдол: Сүхбаатар дүүргийн иргэн Н.Туул: Баянмонгол хороолол дээр буудал хэтэрч хол зогсож, явдал дундаа намайг суулгасан. Жолооч маш хурдтай, уралдаж явсан.

Шийдвэрлэлт: “Эрдэм транс” ХХК-ийн 13-185 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийг сургалтад суулгахаар болов.

Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн Г.Цэцгээ: М:6 (ТЭЦ-3-Шинэ 100 айл) чиглэлд явж байсан 1-013 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч хүнээ аваагүй.

Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр нэг” ОНӨААТҮГ-ын жолоочийг сургалтад хамруулахаар болов.

Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Б.Нямаа: М:1 (5 Шар-Офицеруудын ордон) чиглэлд явж байсан 1-097 гарааш дугаартай автобусны жолооч нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллахгүй байна. Маш их гомдолтой. Арга хэмжээ авч хариу өгнө үү.

Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр нэг” ОНӨААТҮГ-ын жолоочийг сургалтад хамруулахаар болов.

Иргэний гомдол: Баянгол дүүргийн иргэн Оюунтөгс: М:1 (5 Шар-Офицеруудын ордон) чиглэлд явж байсан 2-133 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч хүнээ аваагүй. Арга хэмжээ авч хариу өгнө үү.

Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр хоёр” ОНӨААТҮГ-ын жолоочийг сургалтад хамруулахаар болов.

Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Идэр: Ч:2 (Шархад-3,4-р хороолол) чиглэлд явж байсан 1-097 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харилцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү.

Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр нэг” ОНӨААТҮГ-ын жолоочийг сургалтад хамруулахаар болов.

Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн Мөнхбаатар: Ч:20А (Баянхошуу-Өнөрхороолол) чиглэлд явж байсан 6-012 гарааш дугаартай автобусны жолооч тамхи татсан.

Шийдвэрлэлт: “Автобус нэгдэл” ХХК-ийн жолоочийг сургалтад хамруулахаар болов.

Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Б.Хишигням: 1-131 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч өглөө 08:00 цагийн үед 5 буудал дээр зогсоогүй, хүнээ аваагүй.

Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр нэг” ОНӨААТҮГ-ын 1-131 гарааш дугаартай автобусны жолоочийг сургалтад хамруулахаар болов.

Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн: Х:13 (Малбордох-5шар) чиглэлд явж байсан 3-225 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч гарын оролцоотой утсаар ярьсан.

Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын 3-225 гарааш дугаартай автобусны жолоочийг сургалтад хамруулахаар болов.

Иргэний гомдол: Нийтийн хэв журмын хамгаалах албаны цагдаа Б.Бадар-Ууган:  Баянмонгол хорооллоос автобусаа андуурч суугаад жолооч олны өмнө хэл амаар доромжилсон. Гомдолтой арга хэмжээ тооцож, хариу өгнө үү?

Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр тав” ОНӨААТҮГ-ын 25-133 гарааш дугаартай автобусны жолоочийг сургалтад хамруулахаар болов.

Иргэний гомдол: Чингэлтэй дүүргийн иргэн Янжмаа: Ч:58 (ТЭЦ-3-3,4-р хороолол) чиглэлд явж байсан 1-117 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харилцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү.

Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр нэг” ОНӨААТҮГ-ын жолоочийг зан харилцааны сургалтад хамруулахаар болов.

Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн Даваа: Д:4 (Хайрханы эцэс- Цамбагарав) чиглэлд явж байсан 33-032 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь цагийн хуваарь баримтлаагүй. Арга хэмжээ авч заавал хариу өгнө үү.

Шийдвэрлэлт: “Эс энд эй транс” ХХК-ийн жолоочид сануулах арга хэмжээ авсан.

Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Энхзаяа: Ч:2 (Шархад-3,4-р хороолол) чиглэлийн 01-161 гарааш дугаартай автобусны жолооч ''Офицеруудын ордон'' зогсоол дээр зогсоогүй, хүнээ аваагүй.

Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр нэг” ОНӨААТҮГ-ын 1-149 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Л.Д-д байгууллагын дотоод журмын дагуу сануулах арга хэмжээ авав.

Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн С.Ганцэцэг: М:4 (Шархад-Цамбагарав) чиглэлд явж байсан 02-211 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч огцом тоормос гишгээд мал ачсан юм шиг явж байна.

Шийдвэрлэлт: 2-211 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн камерын бичлэг шалгахад суудлын жижиг тэрэг урдуур орж огцом тоормос гишгэх шаардлага гарсан байна.

Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн Амгалан: М:3 (Архивын ерөнхий газар-Сүхбаатарын талбай) чиглэлийн 15-100 гарааш дугаартай автобусны жолооч ''120 мянгат'' зогсоол дээр зогсоогүй, хүнээ аваагүй.

Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр дөрөв” ОНӨААТҮГ-ын 15-100 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч П-т байгууллагын дотоод журмын дагуу сануулах арга хэмжээ авсан.

Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Ариунаа: Ч:26 чиглэлийн 1-149 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Жуковын музейн зогсоол дээр буулгахгүй Монгол кино үйлдвэрийн зогсоол дээр буулгасан. Гомдолтой арга хэмжээ авч хариу заавал мэдэгдэнэ үү.

Шийдвэрлэлт: “Зорчигч тээвэр нэг” ОНӨААТҮГ-ын 1-149 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Л.Д-д байгууллагын дотоод журмын дагуу сануулах арга хэмжээ авсан.


Эх сурвалж | Нийтийн тээврийн бодлогын газар
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00